К.Фрүүм энэ жил Тур де Франс уралдаанд оролцоно | News.MN

К.Фрүүм энэ жил Тур де Франс уралдаанд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

К.Фрүүм энэ жил Тур де Франс уралдаанд оролцоно

К.Фрүүм энэ жил Тур де Франс уралдаанд оролцоно

Энэ жил 33 настай Их Британи дугуйчин К.Фрүүм ирэх тавдугаар сард явагдах Жиро д’Италиа уралдаанд оролцохгүй, харин Тур де Франс уралдаанд оролцоно гэдгээ мэдэгдэв. Түүний хувьд өнгөрсөн 2018 оны Жиро д’Италиа уралдаанд түрүүлээд байгаа. Гэхдээ К.Фрүүмийн энэ жилийн зорилго нь Тур де Франс уралдаан байх ажээ. К.Фрүүм “Надад өнгөрсөн улирал Жиро д’Италиа уралдаанд оролцсон гайхалтай дурсамжууд байгаа. Гэхдээ миний хувьд энэ жил Тур де Франс уралдааныг чухалчилж байна, магадгүй Жиро д’Италиа уралдааныг өнжиж байгаа нь илүү амжилт үзүүлэх нөхцөл болох байх” хэмээн ярьжээ. Жиро д’Италиа уралдаан тавдугаар сард явагддаг бол Тур де Франс уралдаан долдугаар сард болдог. Иймд түүний хувьд сайн амарч, бэлтгэлээ хийж Тур де Франс уралдаанд уралдахаар төлөвлөж байгаа ажээ.

“Скай” багийн дугуйчин К.Фрүүм өнгөрсөн онд Жиро д’Италиа уралдаанд түрүүлснээр мэргэжлийн дугуйн хамгийн нэр хүндтэй Гранд Тур зэрэглэлийн гурван уралдаан болох Жиро д’Италиа, Тур де Франс болон Вуэльта Испаниа уралдануудад гурвууланд нь түрүүлсэн долоо дахь дугуйчин болсон. К.Фрүүм Жиро д’Италиа уралдаанд 2018 онд, Тур де Франс уралдаанд 2013, 2015, 2016, 2017 онд түрүүлсэн бол Вуэльта Испаниа уралдаанд 2017 онд түрүүлсэн байдаг.

Тур де Франс уралдаанд К.Фрүүм дөрвөн удаа түрүүлээд байгаа бөгөөд хамгийн олон буюу таван удаа түрүүлсэн дөрвөн дугуйчин байдаг. Магадгүй К.Фрүүм энэ жил Тур де Франс уралдаанд түрүүлж бүх-цаг үеийн түүхэн амжилтын эзэдтэй зэрэгцэх, цаашлаад эвдэх зорилготой байгаа болов уу?

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Jamia 2019-01-03 66.181.160.39

Froome nodlin girod orool sn amarch amjaaQ tgl tourt tvrvvlj chadaaQ ene jil xusax bxaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж