Ачаалалтай үед эмч нарын тоог нэмэгдүүлье | News.MN

Ачаалалтай үед эмч нарын тоог нэмэгдүүлье

Ачаалалтай үед эмч нарын тоог нэмэгдүүлье

Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах хэсэг /2019.01.02/ 18.00 цагийн орчимд

Ханиалгаж, бөөлжсөн, уйлагнаж, халуурсан хүүхдүүд эцэг, эхийнхээ энгэрт тэврүүлсэн харагдана. Эмнэлгийн нарийн коридорт 20-30 орчим ээж, аав гишгэх зайгүй шахам ханиадтай хүүхдээ эмчид үзүүлэхээр дугаарлажээ.

Идэр ес тачигнаж буй энэ л өдрүүдэд ханиад, томууны дэгдэлт оргил үедээ хүрсэн нь энэ. Тиймээс ч манай сурвалжлах групп нийслэл дэх дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгүүд хэр ачаалалтай ажиллаж байгаа талаар сурвалжиллаа.

ЭМЧИД ҮЗҮҮЛЭХЭЭР 2-3 ЦАГ ДУГААРЛАЖ БАЙНА ГЭВ

Ингээд Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт /2019.01.02/ өдрийн 15.00 цаг орчимд очлоо. Эмнэлгийн хаалгаар ороход хүүхдээ тэвэрсэн ээж, аав “Ирсэн дарааллаараа дугаарлаад зогсооч ээ. Адилхан ханиадтай, нялх хүүхэдтэй хүмүүс байж” хэмээн бухимдангуй зогсож байв.

Баянзүрх дүүргийн зургадугаар хорооны иргэн Ц.Баярмаа “Манай хүүхэд өчигдөр оройноос ханиад нь хүндэрч, халуурч эхэлсэн. Би өдөр 12.00 цагийн орчимд хорооны эмнэлэгт хүүхдээ үзүүлж, дүүргийнхээ эмнэлэгт хэвтэх бичиг авсан. Тэгээд дүүргийнхээ хүүхдийн эмнэлэгт 13.00 цагт ирээд, одоо хүртэл хүүхдээ үзүүлж амжаагүй л байна. Ядаж байхад сая эмч нар нь “Цайны цаг” гээд нэг цаг гаруй байхгүй байлаа” гэж ундуйцлаа.

Түүний дэргэд халуурч буй хүүхдээ тэвэрсэн нэгэн залуу “Би дүүргийнхээ эмнэлэгт өдөр 14.00 цагийн үед хүүхдээ тэврээд, хэвтэх бичигтэй ирсэн. Эмнэлгийн бүгчим коридорт нялх хүүхэд маань цухалдаад, амьсгал ч авч чадахгүй юм. Ханиадтай хүүхдээ эмчид үзүүлэхээр доод тал нь 2-3 цаг дугаарлаж байна. Арай дэндүү юм” хэмээн бухимдав.

Баянгол дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авах хэсэг /2019.01.02/ 15.00 цагийн орчим

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногийн мэдээгээр нийт 61 мянга 887 хүн амбулаторын үйлчилгээ авчээ. Эдгээрийн 3118 хүн буюу таван хувь нь томуу, томуу төст өвчтэй хүмүүс байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 6.3 хувиар бага байна гэсэн статистикыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өглөө. Харин нийт өвчлөгсдийн 42.7 хувийг 0-1 насны хүүхэд, 25.6 хувийг 2-4 насныхан, 13.3 хувийг 5-9 насны хүүхдүүд эзэлж байгаа ажээ.

АЧААЛАЛТАЙ ҮЕД ЭМЧ НАРЫН ТООГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

Нэг ойтой бяцхан охин Ц.Нандинхүслэн ханиад нь хүндэрч, хатгаа тусчээ. “Гурав хоногийн өмнө дүүргийнхээ эмнэлэгт үзүүлж, эм бичүүлж авсан ч ханиад нь намдсангүй. Одоо охинтойгоо эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхээс өөр аргагүй. Эмч нар нь өглөөнөөс эхлэн ханиадтай хүүхдүүдийг үзэж харагдана. Гэхдээ энэ олон хүнд ганц эмч үзлэг хийхэд үнэхээр хүндрэлтэй байна” гэдгийг түүний ээж учирлав.

Иргэн Г.Энхмаа

Энэ үеэр зээгээ эмчид үзүүлэх гэж буй Г.Энхмаа “Ханиад томууны дэгдэлт ихтэй, ийм ачаалалтай үед эмч нарын тоог нь нэмж, ажиллуулах хэрэгтэй. Өнөөдөр ханиадтай олон хүүхдийг нэг л эмч үзэж байна” хэмээн ярилаа.

Ингээд Сонгинохайрхан дүүргийн хүүхдийн нэгдсэн эмнэлэгт очиход яаралтай тусламжийн хүлээн авахын үүдний хэсэг дүүрэн хүнтэй угтав. Эмнэлгийн эмч, сувилагч нар нь  ажлын өдрүүдэд 08.30 цагаас орой нь 22.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа аж. Тухайн өдрийн жижүүр эмчээс эмнэлгийн ачааллын талаар асуухад “Бид аль болох хүүхдүүдийг түргэн шуурхай хүлээн авахыг хичээж байна. Эцэг, эхчүүд хүүхдэдээ тавих анхаарлаа сайжруулж, дураараа эм өгч, ханиадыг нь хүндрүүлэх юм. Бидний зүгээс ачаалал ихтэй ажиллаж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна.” гэсэн хариултыг өгөв.

Ингээд нийслэлийн Эрүүл мэндийн газрын албаны дарга Б.Баатарсүхээс дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн ачааллын талаар тодрууллаа.

-Өвлийн улиралд дүүргийн эмнэлгүүдийн ачаалал эрс нэмэгддэг. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал яг ямар байна вэ?

-Томуу, томуу төст өвчлөлийн дэгдэлт өвлийн улиралд буюу 12, нэг, хоёрдугаар сард нэмэгддэг. Мэргэжилтнүүдийн хувьд амбулатороор үзүүлсэн хүмүүсийн хэдэн хувь нь томуу, томуу төст өвчлөлтэй байна вэ, хүүхдийн түргэн тусламжийн дуудлагын хэдэн хувийг ханиад томууны өвчлөл эзэлж байгаа эсэх, эмнэлгээр хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдийн тоон дүнгээр судалгаа хийдэг. Мөн томуу, томуу төст өвчлөлийн вирусыг лабораторын аргаар шинжилж, түвшинг нь тогтоодог. Ерөнхийдөө ханиад томуугаар өвчлөгсдийн 80 орчим хувийг 0-9 насны хүүхдүүд эзэлж байна. Мөн манайд ирсэн мэдээллээр өнгөрсөн долоо хоногт хүүхдийн түргэн тусламжийн 2700 дуудлага ирснээс 1156 буюу 57.6 хувийг ханиад томуутай хүүхэд ханджээ. Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн төв болон дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд нийт 2239 ор бий. Эдгээр орон дээр одоогоор 2036 хүн хэвтэн эмчлүүлж байна. Харин нийслэлийн хэмжээнд хүүхдийн 977 орчим ор байдаг. Одоо дүүргийн эмнэлгүүдэд нийтдээ 1226 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэлтэй байна. Хүүхдийн орны ачаалал ихсэхтэй холбоотой төлөвлөгөөний дагуу нийслэлийн Эрүүл мэндийн газраас зохицуулалтыг хийж байгаа. Өөрөөр хэлбэл, 977 ор дээр нэмээд 850 орыг нэмэлтээр ашиглах судалгааг гаргаад ажиллаж байна.

-Иргэдийн зүгээс эмнэлгийн хүлээн авахын эмч, мэргэжилтнүүдийг нэмж ажиллуулах шаардлагатай гэж байна. Эмч нарын тоог нэмэгдүүлэх боломж бий юу?

-Эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд тухайн хүүхдийн өвчлөл хүнд, хөнгөн байдлаас шалтгаалж үзлэг хийх хугацаа нь харилцан адилгүй л дээ. Одоо практикт эмч нар өдөрт 20-30 хүүхдийг 15-20 минут үзлэг хийх  тохиолдол бий. Хэрэв биеийн байдал нь хүнд, онош тодруулах шаардлагатай бол нэг цаг ч үзэхийг үгүйсгэхгүй. Дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд хүлээн авахын эмч мэргэжилтнүүдийг 1-2 дахин нэмэлтээр ажиллуулж байгаа. Эмч, мэргэжилтний тоог нэмэх хүний нөөцийн зохицуулалтыг хийж байгаа. Жишээлбэл Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуультай хамтран хүүхдийн нарийн мэргэжлийн эмчээр суралцаж буй эмчлэх эрхтэй 22 эмчийг дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллуулж байна. Мөн тус сургуулийн зургаадугаар курсийн 392 оюутнуудыг өрхийн эрүүл мэндийн төвүүдэд ажиллуулж байгаа.

Гэрэл зургийг:Н.Батмөнх

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-03 103.26.194.189

Naad zavaan ajlii chine hen hiidiin. Sain hiisen ch daraa ni hurdan hiisengui gene hurdan hiivel muu hiilee gene. Tegeel avsan calin bhgui cul uvchnii uur bolool duusna

Avatar

Иргэн 2019-01-03 103.14.36.6

Hatgaa uchnuu chagnaad olj chadahgui emch naraar nemeed hereggui bhaa. Anagaahiin surguuliud oyutnuudaa chadavhjuulah heregtei

Avatar

Гомдолтой байна 2019-01-03 103.57.92.165

Хүүхдийн судас олоод тариа хийж чаддаггүй чадваргүй эмч нэмж яахав дээ. Өвдөж байгаа хүүхэд та нарын дадлагын мишок уу???? !!!! ХУДНЭ хүүхдийн тасаг . Тэр сувиланчдаа зохих арга хэмжээг нь аваарай....

Avatar

Зочин 2019-01-03 202.9.43.169

Hogchin uher mongolchuudaa amnii haalt hiij surah heregtei bugd shahuu hanialgaad l yavj baina

Avatar

Монгол яана 2019-01-03 50.118.197.179

Эрдэм мэдлэг боловсрол хэрэггүй, булчингийн хэмжээгээр ажилд томилно. 3 толгойт булчин томтой нь төрийн 3 өндөрлөг, бөгсний булчин томтой нь эрүүл мэндийн сайд. Brain drain аль хэдийн эхэлсэн. 10 жилийн дараа малын эмч мэс засал хийнэ.

Avatar

anhaar 2019-01-03 202.9.42.211

etseg ekhchuud bas uursdiin ur huuheddee tavih anhaaral, halamj uurgee deeshluulmeer bna aa. yag unendee bol ereen myaraan daavuu, amttai bhool zugaa tsengel zarim n ajil bodhoos uur umgui bolson n hudlaa bish shuu dee

Avatar

Зочин 2019-01-03 64.119.21.234

эрүүл мэндийн яамныханыг ажиллуул даа. тэд яамар хэцүүг өөрсдөө үзэг. сайд нь угтаа бол хамт ажиллах ёстой шүү дээ.

Avatar

Зочин 2019-01-03 203.91.114.244

цалин нэмэхгүй бол мөд эмч сувилагчгүй болно шүү. Эд нар бас хүн шүү дээ. Ар гэртээ гаргах цаг зав гэж байх ёстой

Avatar

Аав 2019-01-03 119.40.103.82

Би хүүхэдтэйгээ 5 хоног хувтээд гарсан ачаалал үнэн аймаар байсан үнэндээ эмч сувилагч ажилчдыг нь өрөвдсөөн тэд хийдэгээ чадлаараа л хийгээд л байна лээ тэгсэн ЯАМнаас хүмүүс ир ж байна гээд л баахан хүмүүс олигтой юм яриж шийдэж чадахгүй ангайж байгаад л явсан бараг нэмэр болохоос нэрмээс болох вм байна лээ хүүхдийн эмч сувилагчаар ажиллах хүн олдохгүй байна гээд эмч сувилагч нар нь ярьж байсан 2 шинээр орсон сувилагч нь шантраад гарчихлаа тулаа 24 хийх нь гээд л ууртай хүмүүс л байсандаг

Avatar

zochin 2019-01-03 202.126.89.77

arai denduu ymaa.emnelgiin uilchilgee saijruulmaar l sanagddag

Avatar

зочин 2019-01-03 103.26.192.43

Монголд хүүхдийн эмч хийх хүн олдох бол уу.....

Avatar

Зочин 2019-01-03 124.158.113.3

Darga naraa. Tsalingii n ogood emchee nemeechee. Hudlaa shaagaal suuhiin. Oyutnuud nemeed yu ch oorchlohgui shdee

Avatar

Зочин 2019-01-03 202.21.103.82

ЭНЭ ДАРГА СЭТЭРТЭЙ ГӨЛӨГ ШИРЭЭНЭЭСЭЭ ӨНДИЙЖ БГД ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ ОРЖ ҮЗД ЭЭ ДҮҮРЭН ХҮҮХДҮҮД ГАНЦ ЭМЧ

Avatar

Зочин 2019-01-03 119.40.103.82

Hudlaa ene darga nar ni bolgoj baigaa geed hiij bgaa zuil ni yu ch bhgui emch suvilagch nar ni buun uurtai humuus l bna lee neeree emch suvilagch nar ni buhimdahaas ch argagui yum bna lee iim aimaar achaalaltai ajillaj bhad buhimdahaas ch yahiin darga naraa eruul mendiin yamaa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж