Улстөржих яах вэ, Улаанбаатарын ахуй хэцүүдлээ | News.MN

Улстөржих яах вэ, Улаанбаатарын ахуй хэцүүдлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Улстөржих яах вэ, Улаанбаатарын ахуй хэцүүдлээ

Улстөржих яах вэ, Улаанбаатарын ахуй хэцүүдлээ

Нэгэн оныг үдээд бид өнгөрсөн өдрүүдэд бүгдийг гаргуунд нь орхив. Одоо баярын наастраасаа гарах хэрэгтэй байна. Тэгэхээс ч аргагүй шаардлага тулгарлаа. Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас цас орж, тачигнах тухай мэдээлж байна. Өнгөрсөн оны сүүлчээр шөнөдөө 32-40 хэм хүйтэн хонож байсан бол айсуй хоногуудад өдөртөө ингэж тачигнах төлөвтэй. Улаанбаатар үүнд бэлэн биш байна. Энэ хот даргагүй, иргэд "өнчирч", хотын ахуй хөсөр хаягдчихлаа. Бор гэрүүдтэй суурингаас өндөр барилгатай, хөгжингүй хот болсон Улаанбаатарын иргэн бид ийм эмгэнэлтэй байдалд орно чинээ санасангүй.

Дулаан, хэрэглээний ус тасарч, цахилгаан доголдохоос авхуулаад хот тохижилтын ажлууд элгээрээ хэвтэх нь. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдгийн нотолгоо энэ. Хот нийтийн аж ахуйг залж, чиглүүлэх ёстой Засаг даргаа өдий хэр нь томилж чадахгүй, улстөржиж он дамнуулсны гор гээд хэлчихэд нэг их буруудахгүй.

Хан-Уул, Баянзүрх дүүргийн нутаг дахь үерийн далан, явган хүний зам мөсөнд дарууллаа. Хусаж, цэвэрлэх хүн алга. Тэр байтугай гудамж, талбай чинь хогонд даруулчхаад байна. Яваад үзээрэй, эрх баригч намынхаан. Эцэггүй хүүхдийн толгой том гэгчээр дүүргүүдийн дарга нар ч энэ мэтэд анхаарал хандуулахаа болив. Хотын харьяа байгууллагууд ч мэддэг, чаддагаараа нэгнийгээ "боомилж", иргэдийг хохироож эхэллээ. Заримаас нь дурдвал, Баянзүрх дүүргийн нутаг дахь орон сууцны гурван байрны цахилгааныг "Дулааны төлбөрөө төлсөнгүй" гэх шалтгаанаар тасалж орхижээ, нэгэн "том" албан тушаалтан. Үүнээс нь болоод гурван байр тэр чигтээ хөлдөж, оршин суугчид нь осгох шахав. Өчигдөр Сүхбаатар дүүргийн XI хорооны “Баярск констракшн” компанийн 812 дугаар байрны техникийн болон 1, 2 дугаар давхрын халаах төхөөрөмж хөлдөв. Халаалтын тохиргоо алдагдсанаас ийм байдал үүсчээ. Тус компанийн ажилчид шугам гэсгээх арга хэмжээ авч байгаа сурагтай. Энэ мэтээр өнөөдөр, маргааш аль шугам задарч, хэдэн хогийн цэг шинээр нэмэгдэхийг таашгүй. Хулан наадахад хулгана хэцүүднэ гэдэг л болоод байна. Улсын нийслэл он дамнан Засаг даргагүй байж, эрх баригчид сандал суудал булаалдан, эр бяраа үзэлцэж буйн горыг нийслэлийн иргэд, оршин суугчид амсаж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд нийслэлийн ИТХ хуралдаж хотын даргыг томилох байсан ч чадсангүй. Хэн гэдэг эрхэм, аль бүлэглэлийнх нь эрх ашиг хөндөгдсөн болоод луу унжиж байгаа юм, бүү мэд. Улстөржих яах вэ, Улаанбаатарын ахуй хэцүүдлээ. Нийслэлийн Засаг даргаа томилж, хотын амьдралаа голдиролд нь оруулж хайрла, МАН-ынхаан.

Ш.ОЧ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

болдоо 2019-01-03 202.179.25.192

65 суудал өгч далдганасан бидний л буруу ш дээ …

Avatar

Зочин 2019-01-03 112.72.11.114

Наадах чинь юу ч биш, Архангайн төвд намын талцлаас болоод дулаанаа өгөхгүй байна шүү дээ. Үүнээс болоод байр болгон гадны уурын зуухтай. Утаа нь Улаанбаатараас дутах юм алга. Уулын нөмөрт байдаг болохоор утаа хургачихаад арилж өгөхгүй.

Avatar

Хаян 2019-01-03 202.9.44.185

Улс төржиж байж л төрийн болон хотын утаанаас сална. Битгий худлаа саармагжуулалт хийгээд бай.

Avatar

Иргэн 2019-01-03 10.170.200.6

Хотын аж ахуйн ажил ганцхан албан тушаалтнаас хамаардаггүй юм аа сэтгүүлч ээ. Өнөөдөр өглөө ТҮК-ийнхэн ажилладгаараа ажиллаад цасаа шүүрдэж, хогоо цэвэрлэж л байна. Худлаа поп мэдээ цацаж, олны хөдөлмөрийг үгүйсгэх эрх та нарт байхгүй шүү.

Avatar

Зочин 2019-01-03 202.131.244.210

Хотын дарга хэн болохоос хамаарч доогуур нь баахан халаа сэлгээ явагдана, одоогийн багийнхан "хоногоо хүлээгээд", өдрөө тоолоод олигтой хийсэн юмгүй, эрч хүч урам зориггүй болохоор энэ хотын ажил яаж явах вэ дээ. Байгаа удирдлагууд нь эрх мэдлийн зодоон, хор найруулах, багцлах, фракцлахаас өөр юм бодох зав зай ч алга

Avatar

зочин 2019-01-03 203.91.118.247

ЭНэ хотын даргад ямар хамаатай юм бэ,,, Тухайн хариуцсан албан тушаалтануудын л ажил бна ш дээ, Чи өөрөө битгий улстөржүүлээд бай,,, мангар аа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж