
Сайн байна уу Доктор Love
Би дөнгөж 20 настай. Цахилгаанчны мэргэжлээр ахиж дэвших бололцоо надад маш их бий. Би өндөр, олон охид надад нүд унагадаг. Би Тинаг ахлах сургуульд байхаас хойш мэднэ. Бид нэг хэсэг хамт сурч, бас найзууд байсан. Гэхдээ би түүнтэй хэзээ ч болзоонд явж байгаагүй. Тэр ахлах сургуульд байхдаа найз залуутай байсан. Тэр аав ээжийнхээ авч өгсөн мерседесээр сургуульдаа гангардаг ч гадаад байдлаараа бас зан суртахуунаараа ч бусдын анхаарал татахаар хүн биш. Би Тинаг түүнээс болиод зургаан сар болж байгааг мэдээд түүнтэй мессежээр харьцаж эхэлсэн. Бид уулзаж яриа өрнүүлдэг боловч төсөөлж байсан шиг болохгүй юм. Би Тинатай уулзахаараа энгийн үеийнх шигээ тайван, хөгжилтэй байж чадахаа больчихдог. Тина тийм ч амархан охин биш. Тэр надтай яг л доод курсын оюутан шиг харьцдаг.
Тэр надаас “ Юу чамайг болзоонд явъя гэж асуухад хүргэв?” гэж асуусан. Тэр үүгээрээ “Үүнийг болзоо гэж битгий ойлгоорой” гэж хэлж байх шиг санагдсан. Би ойлгохдоо хэрэв эр хүн хэн нэг эмэгтэйг хоолонд урьж, цаг болзоно гэдэг чинь болзоо гэсэн үг биз дээ. Миний буруу бол надад хэлж өгөөч.
Би хөшиж орхиод юу гэж хэлэхээ мэдээгүй. Тэнэг юм шиг инээх аядаад “ Чамайг юу зөвшөөрөхөд хүргэсэн юм бэ?” гэж асуухад Тина “ Би зүгээр л үгүй гэж хэлж чадаагүй юм” гэсэн. Тэгэхээр нь би тоглоом болгож “ Тэгвэл чи өөрийнхөө хоолны мөнгийг төлөөрэй” гэлээ. Гэвч мэдээж би тооцоог өөрөө хийж, түүнийг шууд гэрт нь хүргэж өгсөн. Салахдаа тэр намайг тэврээд “ Хоёулаа дахиад уулзанаа. Баярлалаа” гэж хэлээд гэртээ орсон. Би хаана алдсан бас алдаагаа яаж засахаа мэдмээр байна. Би Тинатай дотно болж чадахгүй ч байсан бардам зангаа авармаар байна. Надад туслаач.
Доктор Love-ын хариулт:
Чамд Тинагын хуучин найз залуу таалагддаггүй. Гэвч Тина сонгодог загварын машин унадаг баян айлын хүүхдэд дуртай нь илт байна. Чи энэ тухай бодож үзсэн үү?
Сайхан бүсгүйн араас хөөцөлдсөн хүн өөртөө ямар бэрхшээлтэй учирдаг гээч. Энэ бол ялах эсвэл ялагдах тоглоомтой адил. Хамгийн чухал нь тоглоомонд ялахын тулд өөртөө бүрэн итгэлтэй байх. Чи өөрийгөө жирийн нэг цахилгаачин гэж бодож болохгүй.
Өөрийг чинь юу түүнтэй уулзахад хүргэснийг асуухад түүнийг сайн охин гэдгийг нь ойлгоод гэж хариулах хэрэгтэй байсан юм. Харин түүний гадаад байдлын талаар үг цухуйлгах хэрэггүй.
Түүнийг болзоонд урьсан чинь буруу зүйл огт биш. Гэвч чиний ойлгох ёстой байсан зүйл бол тэр ахлах сургуульд байхаас чамайг огт сонирхдоггүй байж. Энэ л чиний алдаа.
Бэлтгэсэн Н.Энх