Хойд эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Хойд эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Хойд эцгийнхээ аминд хүрсэн хэрэг гарчээ

Нийслэлийн цагдаагийн газар, харьяа дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж иргэдээс 8000 гаруй дуудлага мэдээллийг хүлээн авчээ.

БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРГЭЭС ДУРДВАЛ:

  • Баянгол дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт 34 настай эрэгтэй Л биедээ гаднын нөлөөтэй нас барсан гэх дуудлага мэдээлэл 2018 оны арванхоёрдугаар сарын 29-ны өдөр бүртгэгджээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шалгахад талийгаачтай хамт архи, согтууруулах ундаа хэрэглэсэн 37 настай Э хэргийг үйлдсэн болохыг илрүүлэн шалгаж байна.
  • Баянхонгор  аймагт ахуйн хүрээнд архидан согтуурсан үедээ 25-40 насны залуус нэгийнхээ аминд хүрсэн хэрэг 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн 10.00 цагийн орчимд бүртгэгджээ. Урьдчилсан байдлаар архи, согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас нэгийгээ хөнөөсөн болохыг тогтоогоод байна.

ХОЙД ЭЦГЭЭ ХӨНӨӨСӨН ХЭРЭГ ГАРЧЭЭ 

Сонгинохайрхан дүүрэгт оршин суугаа хаягтай А нь өөрийн хойд эцэг 48 настай М-ийн биед халдаж, амь насыг нь хохироосон хэрэг 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр гарчээ.

Хэргийн газарт жижүүрийн бүрэлдэхүүн шинжээч эмчийн хамтаар очиж, үзлэг шалгалт хийхэд тус тоотод оршин суугаа хаягтай эрэгтэй 48 настай М нь зүүн хөмсөгний дээд зовхи хөхөрсөн, зүүн чамархай хавдсан шархтай нас барсан байжээ. Шалгалтын явцад А нь архидан согтуурсны улмаас уг хэргийг үйлдсэн нь тогтоогдсон бөгөөд уг хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.

 14 НАСТАЙ ОХИН СОГТУУРСАН ҮЕДЭЭ ӨӨРИЙГӨӨ ЗҮСЧ ГЭМТЭЭЖЭЭ

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд 14 настай охин согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гарын бугуйн хэсгийг гурван удаа зүсч гэмтээсэн хэрэг 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр гарчээ. Хэргийн талаарх дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад Дундговь аймгийн харъяат Х гэх 14 настай охин өөрийгөө хутгаар гэмтээж байсныг таслан зогсоож, эрүүлжүүлжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж