News агентлаг долоо хоног бүрийн пүрэв гариг “Яам, Тамгын газраар сонин юу байна” буланг хүргэдэг билээ. Бид энэ удаад Батлан хамгаалах яамны өнгөрөгч 2018 онд хийж хэрэгжүүлсэн голлох ажлыг онцолж байна.
ЭРХ ЗҮЙН БАРИМТ БИЧГҮҮДИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛУУЛЛАА
“Орон нутгийн хамгаалалтын тухай анхдагч хууль”-ийг шинээр батлуулж, “Дайчилгааны тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулав. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Монгол Улсын төрийн цэргийн номлол” баримт бичиг батлагдсан. Түүнчлэн “Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, техник хэрэгслийг улсыг хөгжүүлэх бүтээн байгуулалтын ажилд оролцуулах журам”, “Цэргийн нийтлэг дүрмүүд”, “Батлан хамгаалах салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэд хөтөлбөр”, “Цэргийн алба хаагчийн гэр бүлийн гишүүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх журам”, Зэвсэгт хүчний үйл ажиллагааны дүрэм, заавруудыг шинэчлэн батлуулав.
МОНГОЛ ЦЭРЭГ УЛС ОРНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр”-ийг Сайншанд хоттой холбох хүнд даацын авто замын барилгын ажлыг гүйцэтгэх замын хээрийн ангийн орон тоог боловсруулан баталгаажуулж, ангийг бие бүрэлдэхүүн, зэвсэглэл, цэргийн техникээр нөхөн хангаж, тус нутагт шилжүүлэн байрлуулав.
УРГАЦ ХУРААЛТАД ЗЭВСЭГТ ХҮЧИН
Дөрвөн аймгийн 18 сумын нутаг дэвсгэрт 40 гаруй аж ахуй нэгж, байгууллага, таван иргэнд Зэвсэгт хүчний 11 ангиас 42 офицер, 12 ахлагч, 1165 хугацаат цэргийн алба хаагч, нийт 1219 цэргийн алба хаагчийг тодорхой хугацаанд ажиллуулжээ.
ЦЭРГИЙН АЛБА ХААГЧДЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛИЙН ЗАГВАРТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЛАА
Цэргийн алба хаагчдын 19 нэр төрлийн хувцас хэрэглэлийн загварыг өөрчилж, гурван нэр төрлийн хувцас хэрэглэлийн загварыг шинээр нормд оруулахаар тусгажээ. Ингэснээр хувцасны өнгө үзэмж сайжирч, хувцас хэрэглэлийн нэр төрөл нэмэгдсэн.
“ЗҮҮН ХОЙД АЗИЙН ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ФОРУМЫГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Тус форумыг манай оронд анх удаа зохион байгуулсан бөгөөд АНУ, Хятад, Өмнөд Солонгос, Австрали, Япон, Шинэ Зеланд зэрэг орны 40 гаруй зочид төлөөлөгч, АНУ, БНСУ, Япон улсын батлан хамгаалахын атташе нар, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭХЯ, ҮБХИС, БХЭШХ, ШУТИС, Монгол-Германы хамтарсан Уул уурхай, технологийн сургууль зэрэг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн, судлаачдын төлөөлөл оролцож, үндсэн болон хавсралт 20 орчим илтгэлийг хэлэлцсэн.
ГАДААД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЦАР ХҮРЭЭ ӨРГӨЖЛӨӨ
ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын 2008 онд хийсэн айлчлалаас хойш 10 гаруй жилийн дараа ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Монгол Улс, ОХУ-ын Цэргийн хамтын ажиллагааны урт хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурав. Монголын Зэвсэгт хүчинд 13,4 сая ам. долларын өртөг бүхий цэргийн нисэх буудлын газрын үйлчилгээний машин техникүүд, нислэгийн алсын болон ойрын удирдлагын тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар нийлүүлэн хүлээлгэн өгсөн юм.
ГАДААДЫН ОРНУУДЫН ЦЭРГИЙН ДЭЭД УДИРДЛАГУУД МОНГОЛ УЛСАД АЙЛЧЛАВ
ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалахын сайд, доктор Урсула фон дер Лайн тэргүүтэй төлөөлөгчид 2018 оны аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийсэн. Мөн БНКазУ-ын Батлан хамгаалахын нэгдүгээр орлогч сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал М.Ж.Майкеев Монгол Улсад анх удаа албан ёсны айлчлал хийснээр хоёр улсын цэргийн харилцааг шинэ шатанд гаргасан ач холбогдолтой боллоо.
ОЛОН УЛСЫН БОЛОН ХАМТАРСАН СУРГУУЛИУДЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Монгол Улсад болон гадаад орнуудад олон улсын хамтарсан “Хааны эрэлд”, “Сэлэнгэ”, “Шийдэмгий шийдвэр”, “Зам”, “Баланс мэжик”, “Энхийн элч”, Бүс нутгийн хамтын ажиллагаа”, “Нүүдэлчин заан” зэрэг сургууль тус тус зохион байгуулагдаж, давхардсан тоогоор дэлхийн 30 гаруй орны 2000, Монгол Улсын Зэвсэгт хүчний 1300 орчим, нийт 3300 орчим цэргийн алба хаагч, 300 орчим нэгж техник оролцсон.
Э.ЖОНОН
. 2019-01-03 202.126.89.140
Юу ч хийгээгүй
Зочин 2019-01-03 66.181.161.15
Кккк Зэвсэгт хүчний оны онцлох 10 ажил билүү юу билээ тэрийг биччихсэн бнашд балай юм.
ШАВЬ 2019-01-03 64.119.22.66
Өндөр цалин хангамжийг энэ зэргийн ажлаар зөвтгөж байгаа юм биз дээ.Армийн бие бүрэлдэхүүнээс хол давсан ,хийх хэлэхээ олж ядан аархаж явдаг ажилгүйчүүдыг зөнд нь орхиод цэргүүдийг баян компаниудын барлаг болгосноо их ажил хийсэн мэтээр тайлагнаж байдаг төрийн хар хүн ч бол доо.Бас хариуцсан салбарынх нь нууцыг телевизээр улс даяар зарлаж,гадаадын тусгай албадад мэдээлэл өгсөн этгээдээс хүлцэл өчихийг царайчлан гуйж суудаг ямар юмных нь батлан хамгаалахын сайд байхавдээ. Бараг зуугаад жил
zochin 2019-01-03 66.181.183.106
Estoi hu7msaa nuuj chaddag hulgaich daa haana tuund ashigtai bna bi tend N Enhbold
Зочин 2019-01-03 122.201.26.172
Saiddaa ajliin amjilt husie. Turd baih estoi nuruutai tsuun heden hunii negdee
Иргэн 2019-01-03 202.126.89.239
Төв аймгийнхан чинь Сүхбат та хоёрт сэтгэл нэн дундуур болсон байна лээ шүү?!
zochin 2019-01-03 202.179.25.184
ich duugai chumsaa nuusan N.Enchbold
Зочин 2019-01-03 202.9.42.184
МАН -н хагарал УИХ ЗГ- н эвлэрэлийг хамгаалж чадаагүй хүнийг ямар төрийн хар хүн гэх вэ дээ. Энэ цагийн албан тушаалд шуналтай урвагч нарын нэг мөн
Иргэн 2019-01-03 202.126.89.239
Төв аймгийнхан чинь Сүхбат та хоёрт сэтгэл нэн лундуур болсон байна лээ шүү?!
333 2019-01-03 103.14.38.130
Суданд байгаа энхийг сахиулагчид, бүх бие бүрэлдэхүүнд шинэ оны мэнд хүргэж эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе,тэднийг минь Монголын болон Суданы тэнгэр ивээг. Далайцдаа олон улсын чанартай ажлууд хийжээ. Зэвсэгт хүчнийг илүү боловсролтой болгох тал дээр түлхүү анхаарах нь дээр болов уу Орчин үед тархиараа уралдана шүү дээ. Монгол эрчүүд оюуны их потенциалтай шүү дээ. Хөгжүүлэх л хэрэгтэй. Хятад,Орос,Англи хэл мэддэг болгох хэрэгтэй. Шатарт сургах хэрэгтэй. эх орноо хайрлая
Зочин 2019-01-03 203.91.118.180
Оросын жанжин штабын академтай хамтарсан гэрээгээ бичээгүй бн ойрын болоод ирээдүйн ач холбогдлыг нь ойлгоогүй бололтой
Зочин 2019-01-03 122.201.22.216
Монголын жижигхэн арми БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, УРГАЦ ХУРААЛТанд дайчлагдах ёсгүй Бэлтгэл сургуулиа тасралтгүй хийх ёстой юм БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, УРГАЦ ХУРААЛТанд жижигхэн армиас давсан ажиллах чадвартай хэдэн мянган ажилгүй хүчний нөөц байж л байна
zochin 2019-01-03 202.179.30.194
н.Энхболд сайдад ажлын өндөр амжилт хүсье!
Сонгогч 2019-01-03 66.181.177.129
Урвагч л юм даа
hhhh 2019-01-03 103.229.176.130
derhed henees 60terbumiin udirdagchaas uu hahaahaha, shaaaaaana biz, namiin bodlogo l dagana sh dd, namiin darga baisan bol uur hereg odoo bol huk namiin darga bodlogo todorhoilono, tiimes namiin bodlogo dagaj bga n tumen zuv, harin chiiiii ingej balairch bhaar namiin bodlogo daga, 60 terbumiin bossssoooo huuj yavuuul
Зочин 2019-01-03 202.9.42.192
Hutsaach
1 $ ханш 1800 гаран ₮ 2019-01-03 66.181.161.95
Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэргүүдийнхээ НҮБээс авсан $ -ийг 1800 гаран ₮ – р тооцон өгч, дундаас нь ашиг гаргаснаас дээрх мэдээнд оруулахгүй орхичихсон байх юм.
zochin 2019-01-03 202.21.98.10
Ноён урваач нохой шарваач
Зочин 2019-01-03 103.229.176.130
derhed henees 60terbumiin udirdagchaas uu hahaahaha, shaaaaaana biz, namiin bodlogo l dagana sh dd, namiin darga baisan bol uur hereg odoo bol huk namiin darga bodlogo todorhoilono, tiimes namiin bodlogo dagaj bga n tumen zuv, harin chiiiii ingej balairch bhaar namiin bodlogo daga, 60 terbumiin bossssoooo huuj yavuuul
Зочин 2019-01-03 59.153.84.70
Ene bas neg Altnii uurkhaitai baagi shd hud tsarailsan
Зочин 2019-01-03 202.126.89.51
Н.Энхболд сайд үнэхээр энэ цаг үед монголын Төрд байгаа цөөхөн Төрийн хар хүний нэг мөн хийсэн ажил хүртэл маш өргөн цар хүрээтэй
Zuv hun 2019-01-03 103.111.68.3
Хөрш улсын хамтын ажиллагааг дэмжиж байгаа зөв хүндээ. Эргүү Бат-Эрдэнийн хажууд амьд шүү энэ хүн.
Монгол 2019-01-03 66.181.161.104
Монгол төрд энэ хүн шиг боловсролтой, буурьтай их л хэрэгтэй байгаа юм даа
Зочин 2019-01-03 202.179.2.250
Нямаагийн Энхболд гишүүнд ажлын амжилт хүсэе ! Төрийн хар хүн гэж байдаг даа нэг.
Зочин 2019-01-03 27.55.230.68
Жинхэнэ төрийн хүн дээ сайхан нуруутай