Трамп тэсэн ядан хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Трамп тэсэн ядан хүлээж байна

Трамп тэсэн ядан хүлээж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай уулзах уулзалтыг тэсэн ядан хүлээж байгаа талаараа өөрийн твиттер хуудастаа жиргэжээ. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өмнө нь Трамптай уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ. Тэрээр шинэ оны босгон дээр иргэддээ хандан хэлсэн үгэндээ энэ тухай дурджээ.

CNN агентлаг ч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахад бэлэн байгаа талаар мэдээлэв. Солонгосын удирдагч “Хэрвээ АНУ буулт хийхэд бэлэн байгаа бол улс орнуудын хоорондын харилцаа өндөр түвшинд хөгжиж эхэлнэ” гэж хэлжээ.

Дональд Трампын хувьд өнгөрсөн 2018 оны зургадугаар сард Сингапурт Ким Жон Унтай түүхэн дээд хэмжээний уулзалт хийсэн билээ. Уулзалтын дараа Хойд Солонгосын удирдагч БНАСАУ цөмийн пуужингийн хөтөлбөрөөсөө татгалзаж, аюулгүй байдлын баталгаа солилцох, АНУ-тай энхийг сахиулах гэрээнд гарын үсэг зурах, хариуцлага хүлээлгэх тохиролцоонд хүрсэн. БНАСАУ, АНУ удирдагчдын хоёр дахь дээд хэмжээний уулзалт хийх боломжийн талаар дахин хэлэлцсэн боловч өнөөдрийг хүртэл уулзалт товлогдоогүй байна.

Эх сурвалж: Вести

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж