Ньюс хөтөч: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдана

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдана

Ньюс хөтөч: Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдана

УЛААНБААТАР ХОТЫН ЦАГ АГААР 

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 32-34 градус, бусад хэсгээр 25-27 градус, өдөртөө 17-19 градус хүйтэн байна.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

10.00

  • УИХ-ын чуулган хуралдана

10.30

  • Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүүгээр ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг 10:30 цагт хуралдана. Холбоо барих утас: 88084523, 70119921

11.00

  • ЦССҮТ, JCI капитал олон улсын байгууллагатай хамтран "Үндэсний цусаа бэлэглэх өдөр"-ийг тэмдэглэнэ. Арга хэмжээ ЦССҮТ-ийн төв байранд болно.
  • Монголд анх удаа авто тээврийн салбарын тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын итгэмжлэхийг Ати консалтинг ХХК-д олгож байгаа юм байна. Итгэмжлэлийн гэрчилгээг Стандартчилал, хэмжил зүйн газар дээр олгоно. Холбоо барих утас:99994448
  • ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн Сөнөд Баруун хошууны малчин С.Төмөрийн "Цагийн өнгө" кирилл бичгээр хэвлэгдсэн богино өгүүллэгийн шинэ номын нээлт Монгол Уламжлалын Академийн байранд болно. Холбоо барих утас: 88055023 Наранцогт

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1956.01.03 Жинин – Улаанбаатар чиглэлийн төмөр амын нээлтын ёслол Хятад Монголын хилийн боомт Эрээн, Замын-Үүдэд болов.

1996.01.03-04 Авдрантын чанга дэглэмтэй хорих ангийн гяндангаас гурван хоригдол оргохдоо таван хүний амь насыг хөнөөжээ. Тэднийг оргосноос нь хойш 20 цагийн дараа баривчилсан бөгөөд мөн үеэр болсон буудалцааны үеэр хоёр оргодол шархтсаны улмаас нас барж, нэг нь амьдаараа баривчлагдав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж