Өргөдөл, гомдлын дэд системийн сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Өргөдөл, гомдлын дэд системийн сургалт боллоо

Өргөдөл, гомдлын дэд системийн сургалт боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас ННЗБ-уудын өдөр тутмын үйл ажиллагааны процессыг цахимжуулсан мэдээлэл солилцох, мэдээллийн чанар, хурд, нийслэлийн төрийн байгууллагуудын уялдаа холбоо, хяналт тавих боломжийг бүрдүүлсэн технологийн шинэ шийдэл бүхий “UB ERP” дотоод удирдлагын системийн “Өргөдөл, гомдлын дэд систем”-ийн сургалтыг өнөөдөр Мишээл, Дүнжингарав нэгдсэн үйлчилгээний төвд зохион байгуулав.

“Өргөдөл, гомдлын дэд систем”-ийг ашиглан иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдөл, гомдол, санал, уулзалтын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, системийг үйл ажиллагаандаа бодитоор хэрэгжүүлэх чадварыг эзэмшүүлэх зорилго бүхий тус сургалтанд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагууд, дүүргүүд, орон нутгийн өмчит болон харъяа газрууд зэрэг нийт 89 байгууллагын өргөдөл, гомдол, санал, хүсэлтийн шийдвэрлэлт хариуцсан албан хаагчид хамрагдлаа.

Сургалтын үеэр нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогчийн  2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/1212 дугаар захирамжаар батлагдсан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын иргэдтэй хийх уулзалтыг зохион байгуулах журам”-ын танилцуулга хийгдлээ гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж