Цөмийн туршилтаас үүдэлтэйгээр газар хөдөлсөөр байна | News.MN

Цөмийн туршилтаас үүдэлтэйгээр газар хөдөлсөөр байна

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Цөмийн туршилтаас үүдэлтэйгээр газар хөдөлсөөр байна

Цөмийн туршилтаас үүдэлтэйгээр газар хөдөлсөөр байна

Хойд Солонгос зургаа дахь цөмийн туршилтаа хийгээд жил гаруй хугацаа өнгөрсөн ч үүнээс үүдэлтэй газар хөдлөлтүүд үргэлжилсээр байгаа аж.

Цөмийн туршилт хийсэн газрын орших Хойд Солонгосын Умард Хамгён аймагт өнөөдөр /2019.01.02/ болсон газар хөдлөлт нь 2017 оны есдүгээр сард хийсэн цөмийн туршилтын уршиг байсан хэмээн Өмнөд Солонгосын цаг уурын удирдах газраас мэдээлжээ. Газар хөдлөлтийн хүчийг тогтоогоогүй байгаа ч "ноцтой аюул учруулахуйц биш" байсан аж.

Ердийн атомын бөмбөгтэй харьцуулахад олон дахин хүчтэй “Агуу сүйрлийн хүч” нэртэй ус төрөгчийн бөмбөгийн чадал нь 160 килотонн байсан бөгөөд үүнээс үүдэлтэйгээр 2017 оны аравдугаар сард 6.3 магнитудын, мөн 2018 онд хэд хэдэн газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Хойд Солонгосын Хамгён аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүст оршдог, хад асга ихтэй газар учир энд хүчтэй устөрөгчийн бөмбөг туршсан нь газар чичирхийлэхэд хүргэсэн байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Бттулга 2019-01-02 64.119.17.202

Олон олон сайжруулсан жунгаагуудаа гэж.будааны шоргоолжуудын хүчийг яаралтай монголчууд ашигла.9

Avatar

Зочин 2019-01-02 64.119.18.92

Ганц хойдууд цөмийн з****г туршдаггүй. Муу л бол хойд захын хар овоохой гэгчээр тэднийг буруутгаж, бусад их гүрнүүдийг болохоор нэрлэж зүрхлэхгүй байна…

Avatar

Зочин 2019-01-02 203.91.115.38

Энэ их буруу шүү, Анхааралдаа Аваарай.

Avatar

Зочин 2019-01-02 103.87.255.42

За авъя.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж