Цөмийн туршилтаас үүдэлтэйгээр газар хөдөлсөөр байна

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Цөмийн туршилтаас үүдэлтэйгээр газар хөдөлсөөр байна

Цөмийн туршилтаас үүдэлтэйгээр газар хөдөлсөөр байна

Хойд Солонгос зургаа дахь цөмийн туршилтаа хийгээд жил гаруй хугацаа өнгөрсөн ч үүнээс үүдэлтэй газар хөдлөлтүүд үргэлжилсээр байгаа аж.

Цөмийн туршилт хийсэн газрын орших Хойд Солонгосын Умард Хамгён аймагт өнөөдөр /2019.01.02/ болсон газар хөдлөлт нь 2017 оны есдүгээр сард хийсэн цөмийн туршилтын уршиг байсан хэмээн Өмнөд Солонгосын цаг уурын удирдах газраас мэдээлжээ. Газар хөдлөлтийн хүчийг тогтоогоогүй байгаа ч "ноцтой аюул учруулахуйц биш" байсан аж.

Ердийн атомын бөмбөгтэй харьцуулахад олон дахин хүчтэй “Агуу сүйрлийн хүч” нэртэй ус төрөгчийн бөмбөгийн чадал нь 160 килотонн байсан бөгөөд үүнээс үүдэлтэйгээр 2017 оны аравдугаар сард 6.3 магнитудын, мөн 2018 онд хэд хэдэн газар хөдлөлт бүртгэгдсэн юм. Хойд Солонгосын Хамгён аймаг нь газар хөдлөлтийн идэвхтэй бүст оршдог, хад асга ихтэй газар учир энд хүчтэй устөрөгчийн бөмбөг туршсан нь газар чичирхийлэхэд хүргэсэн байна.

Эх сурвалж: CNN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж