М.Шараповагийн өрсөлдөгч тоглолтын явцад бэртэв | News.MN

М.Шараповагийн өрсөлдөгч тоглолтын явцад бэртэв

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

М.Шараповагийн өрсөлдөгч тоглолтын явцад бэртэв

М.Шараповагийн өрсөлдөгч тоглолтын явцад бэртэв

Талбайн теннисний цуврал тэмцээнүүд эхэллээ. БНХАУ-ын Шэнжэньд болж буй “Shenzhen Open” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова шөвгийн наймд үлдлээ. Тэрбээр өнөөдөр БНХАУ-ын Шинью Вантай тоглосон ч түүний өрсөлдөгч бэртэл авснаар цааш өрсөлдөх боломжгүй болсон юм. Тоглолтын эхний сэтийг 7:6-аар Ван хожсон ч хоёрдугаар сэтийг Шарапова 5:2-оор тэргүүлж эхэлсэн. Гэвч Ван баруун хөлөндөө бэртэл авснаар тоглолтыг зогсоолоо.

17 настай Ш.Ван өсвөрийн “Их дуулга”-д хоёр ч удаа түрүүлсэн бөгөөд энэхүү тэмцээнд цагаан хуудсаар оролцжээ. Дэлхийн чансааг тэргүүлж явсан ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова энэ жилийн тэмцээнийг “Shenzhen Open”-оор эхлүүллээ. Тэрбээр энэ жил 31 настай бөгөөд “Рио 2016” олимпийн наадмыг сэргээшийн асуудлаас болж өнжсөн юм.

750 мянган ам.долларын шагналын сантай “Shenzhen Open 2019” тэмцээний аварга энэ сарын 5-д тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-02 66.181.168.199

Серена Уилямс байгаагүй бол их түрүү авах байсан бизв Ид үедээ Серенад дарагдсаар байгаад дууссан юм шиг байгаан.

Avatar

zochin 2019-01-02 68.148.158.2

aav n amerik eej n oros biluu.

Avatar

Зочин 2019-01-02 64.119.22.71

ШАРАПОВА АЛЬ ЭРТ ОРОСЫН ТАМИРЧИН БАЙХАА БОЛЬСОН ШҮҮ ДЭЭВ ОДОО ЭНЭ БҮСГҮЙ АНУ -ЫН ТАМИРЧИН. ЖААХАН ЮМ УНШИЖ БАЙЖ БИЧЭЭЧ ЗАЙЛУУЛ ГЭЖ

Avatar

bayaraa 2019-01-02 64.119.16.27

hahahahah chi mun ih unshivaa . naadah chin harin ch orosiin tamirchin dopingiin asuudal deer orosiinhoo esreg zogsson hun . sayahan 2016 onii olimpod mun orosoos oroltsoh bsan . zugeer l bayan hun maiamid ochij amidarch bolno shdee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж