М.Шараповагийн өрсөлдөгч тоглолтын явцад бэртэв

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

М.Шараповагийн өрсөлдөгч тоглолтын явцад бэртэв

М.Шараповагийн өрсөлдөгч тоглолтын явцад бэртэв

Талбайн теннисний цуврал тэмцээнүүд эхэллээ. БНХАУ-ын Шэнжэньд болж буй “Shenzhen Open” тэмцээний эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд өрсөлдөж байгаа ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова шөвгийн наймд үлдлээ. Тэрбээр өнөөдөр БНХАУ-ын Шинью Вантай тоглосон ч түүний өрсөлдөгч бэртэл авснаар цааш өрсөлдөх боломжгүй болсон юм. Тоглолтын эхний сэтийг 7:6-аар Ван хожсон ч хоёрдугаар сэтийг Шарапова 5:2-оор тэргүүлж эхэлсэн. Гэвч Ван баруун хөлөндөө бэртэл авснаар тоглолтыг зогсоолоо.

17 настай Ш.Ван өсвөрийн “Их дуулга”-д хоёр ч удаа түрүүлсэн бөгөөд энэхүү тэмцээнд цагаан хуудсаар оролцжээ. Дэлхийн чансааг тэргүүлж явсан ОХУ-ын нэрт теннисчин Мария Шарапова энэ жилийн тэмцээнийг “Shenzhen Open”-оор эхлүүллээ. Тэрбээр энэ жил 31 настай бөгөөд “Рио 2016” олимпийн наадмыг сэргээшийн асуудлаас болж өнжсөн юм.

750 мянган ам.долларын шагналын сантай “Shenzhen Open 2019” тэмцээний аварга энэ сарын 5-д тодорно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж