Судлаачид хэдэн сарын турш үр дүнгүй хайлт хийсний дараа дэлхийд маш ховор шувууг дахин олж харсан байна. Бристлфронт Штреземана хэмээх энэхүү нэн ховордсон шувуу нь тийм ч содон биш, дунд зэргийн биетэй, урт сүүлтэй, духан дээрээ өвөрмөц үстэй аж. Эрдэмтэд дэлхий дээр энэ төрлийн шувуу маш цөөхөн үлдсэн хэмээн үздэг байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12, 14-ний өдрүүдэд хоёр эм Бристлфронт Штреземана үзэгдсэн бөгөөд байгаль хамгаалахын төлөө идэвхтэй тэмцэгчид энэ шувууг бүрэн устах аюулаас ангижруулах боломжтой гэж найдаж буй аж. Бразилын зүүн нутагт энэ төрлийн шувуу анх 1830 онд бүртгэгдсэн бөгөөд тэр бүр баригддаггүй байжээ.
Саяхны судалгаагаар эрдэмтэд Өмнөд Америкийн ширэнгэн ой Бристлфронт Штреземана шувуунд халтайг онцолж, тус нэн ховордсон шувууг хамгаалах чиглэлийн хөтөлбөрүүдийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай хэмээн тэмдэглэжээ.
Эх сурвалж: The Science Alert
Холбоотой мэдээ