Энэтхэг эмэгтэйчүүд 620 км “хүн хана” үүсгэн жагслаа

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Энэтхэг эмэгтэйчүүд 620 км “хүн хана” үүсгэн жагслаа

Энэтхэг эмэгтэйчүүд 620 км “хүн хана” үүсгэн жагслаа

Шинэ оны эхний өдөр Энэтхэгийн өмнөд хэсгийн Керала мужийн эмэгтэйчүүд тэгш эрхийнхээ төлөө 620 км урттай “хүн хана”-ыг үүсгэн, жагссан байна. Тус мужид орших Сабаримала хэмээх хинду шашны ариун сүмд “сарын тэмдэг үзэгдэх нас”-ны буюу 10-50 настай эмэгтэйчүүдийг орохыг хориглосон байдаг аж. Энэтхэгийн Дээд шүүхээс өнгөрсөн оны есдүгээр сард хэдэн зуунаар үргэлжилсэн тус хоригийг цуцалснаа зарласан ч сүмийн удирдлагууд эсэргүүцсэн хэвээр байгаа юм.

Сүмийн удирдлагууд болон хинду шашинтан эрчүүд Дээд шүүхээс гаргасан тус шийдвэрийг хинду шашны үнэт зүйлст заналхийлсэн хэмээн буруутгаж, сүмд орохыг оролдсон эмэгтэйчүүдийг хүч хэрэглэн буцааж байгаа аж. Тиймээс мужийн Засгийн газраас эмэгтэйчүүдийг уриалж, “хүн хана” үүсгэж жагсаалыг эхлүүлжээ.

Эмэгтэйчүүд зүүн гараа барилцан, баруун гараа урагш өргөн тэмцлээ илэрхийлсэн байна.

Тус сүм нь хинду шашны өсөн дэвжихийн бэлгэдэл болсон Аяяапа бурхны ариун өргөө хэмээгддэг бөгөөд ариун бус эмэгтэй оровоос үл хүндэтгэсэн хэрэг болох тул 800 жилийн өмнөөс сарын тэмдэг үзэгдэх насны бүх эмэгтэйчүүдийг орохыг хориглосон аж.

Өнгөрсөн оны аравдугаар сард хэдэн зуун цагдаагаар хамгаалуулсан хоёр эмэгтэй тус сүмд нэвтрэн орж чадсан ч дараа нь эрчүүдийн эсэргүүцэлтэй тулж, хөөгдөн гарчээ.

Эх сурвалж: TIME

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж