Талийгаач Т.Гомбосүрэн агсны аав таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Талийгаач Т.Гомбосүрэн агсны аав таалал төгсчээ

Талийгаач Т.Гомбосүрэн агсны аав таалал төгсчээ

Зам тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр хүн амины онц ноцтой хэрэг гарч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хэрэг явдлын дараа талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж хууль шүүхийн байгууллагад итгэл алдарч байгаа талаар мэдээлсэн байдаг.

Харамсалтай нь талийгаачийн аав Р.Төмөрхуяг өчигдөр /2019.01.01/ таалал төгсчээ. Энэ асуудлаар талийгаач Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч З.Хүрэлсүхээс тодруулахад “Талийгаачийн аав Р.Төмөрхуяг мягмар гаригт таалал төгссөн. Одоогоор үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариултыг өглөө. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн аав болох Р.Төмөрхуяг нь сэтгэл санаанаас үүдэлтэйгээр ходоодны хорт хавдраар нас барсан гэсэн мэдээллийг өгөв.

Мөн одоогоос сарын өмнө буюу өнгөрөгч оны арванхоёрдугаар сард талийгаачийн аав Р.Төмөрхуяг өмгөөлөгчийн хамтаар дахин мэдээлэл хийж уг хэргийг шүүхийн шатанд шилжүүлээд байгааг дуулгасан. Энэ үеэр хэлэхдээ “Хууль хяналтын байгууллагууд энэ хэргийн үнэн зөвийг олохгүй, тоглоом болгоод өнгөрөөх гэж байгаад би их харамсч байна. Тийм учраас би үнэн зөвийг олохын тулд чадах бүхнээ хийнэ. Миний бие Хууль зүй дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид хугацаатай шаардлага хүргүүлэх гэж байна” хэмээн хэвлэлд хандаж байжээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
52
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж