Тайпэйн 101 цамхгийн гэрлэн үзүүлбэр есөн сэдвийг харуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Тайпэйн 101 цамхгийн гэрлэн үзүүлбэр есөн сэдвийг харуулжээ

Тайпэй хотын 101 давхар цамхгийн шинэ оны ёслолын буудлагын үзүүлбэр нь хэдийн даян дэлхийн хүн зоны анхаарлыг татсан томоохон арга хэмжээ болж чадсан төдийгүй жил ирэх тусам агуулгын хувьд шинэчлэгдэн баяжиж байна. 2019 оныг угтахаар урвуу тоолон, 101 давхар цамхгийн ёслолын буудлагыг хийх үеэр нийт есөн томоохон сэдэв агуулгын хүрээнд Тайванийн гайхамшиг, ололт амжилтыг олон нийтэд түгээн сурталчлах болно. Эдгээр есөн агуулгад “Шөнийн зах, олонд танигдсан амтат зоог”, “Төрөл бүрийн мэргэжлийн салбарууд”, “Газар зүйн орчин нөхцөл”, “Эрүүл мэнд, технологи”, “Жимс жимсгэний хаант улс”, “Шинжлэх ухаан технологи, захиалгын үйлдвэрлэл”, “Ардчилал, эрх чөлөө”, “Шашин шүтлэг ба хүч чадал”, “Олон ургалч үзэл” сэдвүүд багтана. Эдгээр нь агуулгын хувьд Тайванийг түүхийн тавцнаа даян дэлхийн анхаарлын төвд оруулахад түлхэц болсон 3 үндсэн онцлогийг багтаасан болно.

Нэгдүгээрт, Тайванийн байгалийн өнгө үзэмж, газар зүйн орчин нөхцөл нь нүд алдам, хосгүй үзэсгэлэнтэй сайхан бөгөөд “Formosa” хэмээн алдаршсан бөгөөд үүнийг утгачилбал “Үзэсгэлэнт арал” гэсэн утгатай билээ.

Хоёрдугаарт, Эдийн засаг, үйлдвэрлэлийн салбар нь хамгийн амжилттай яваа олны анхаарлыг татсан салбар юм. Тайванийн үйлдвэрлэл, захиалгын үйлдвэрлэл, шинжлэх ухаан технологийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг салбарууд нь дэлхийд өрсөлдөх чадвараараа дээгүүрт бичигддэг. Сүүлийн жилүүдэд анагаах ухааны технологийн чиглэлээр дэлхийд нилээд дээгүүр байруудад бичигдэх болсон.

Гуравдугаарт, Тайванийн нийгэм, соёлын өнөөгийн нөхцөл байдал. Тайванийн өнөөгийн нийгэм, соёлын олон ургалч үзэл санаа нь дэлхий нийтэд хэдийнээ танигдсан. Үг хэлэх, үзэл бодоо чөлөөтэй илэрхийлэх, шашин шүтэх, сонгох эрх чөлөө зэрэг нь ардчиллын үлгэр загвар болж байна. Энэ удаагийн ёслолын буудлагын үзүүлбэрийн үеэр нийт 16.000 ширхэг салют буудуулах бөгөөд үзүүлбэр нийт 360 секунд үргэлжлэх төдийгүй гол үзүүлбэрийн үргэлжлэх хугацаа өнгөрсөн оныхоос 60 секундээр уртасжээ. Ёслолын буудлагын үзүүлбэрийг шууд дамжуулан үзүүлэх дэлгэц нь нийт 14.000 ширхэг LED гэрлээс бүтэх ба “Гадаад хүмүүсийн нүдээр Тайвань орон” элементийг шингээсэн бөгөөд гэрлэн шоуны үеэр шөнийн захын амтат хоол зоогоос гадна гэрэлт дэнлүү, уугуул оршин суугчдын тотем шүтээн зэргийг LED дэлгэцээр дамжуулан харууллаа.

Видеог дараах линкээр үзнэ үү.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж