Зөвлөх үйлчилгээний тухай зарлал | News.MN

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

2019 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр                                                                    Улаанбаатар хот

  1. “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” төрийн өмчит ХХК нь “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” Төслийн менежментийн зөвлөх компанитай гэрээ байгуулахад хууль зүйн зөвлөгөө үзүүлэх зөвлөх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах МГТБҮ-14 дугаар бүхий тендер зарлаж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
  2. Зөвлөх үйлчилгээнд Дорноговь аймагт баригдах Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулах хүртэл хугацаанд Төслийн менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх Энэтхэгийн зөвлөх компанитай байгуулах Зөвлөх үйлчилгээний гэрээний төслийг англи, монгол хэлээр боловсруулах үйлчилгээ болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 – 16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ.

ҮҮНД:

3.1.   Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга

3.2.   Аж ахуйн нэгж, байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар

3.3.   Хүчин төгөлдөр хуульчийн тусгай зөвшөөрлийн нотариатаар баталгаажуулсан хуулбар

3.4.   Татварын байгууллагын тодорхойлолт ирүүлэх (Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлнэ. Тодорхойлолтоор татварын өр буюу дутуу үлдэгдэлгүй байх),

3.5.   Сүүлийн 3 жил хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх

  1. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.

Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 1 сарын 8-ны өдрийн 12.00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 12.00 минутаас өмнө дор дурдсан хаягаар мэдүүлгээ ирүүлнэ үү.

“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Сити Тауэр байр, 16 давхар, 1601 тоот

Утас: 77221112, Электрон шуудан: info@mongolrefinery.mn

 

Жич: Энэхүү зар нь 2019 оны 1 сарын 3-ны өдрийн “Өдрийн сонин” дээр нийтлэгдсэн болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж