Дорнод аймгийн Халхгол суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоосон талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээд байгаа билээ. Энэ талаар холбогдох хүмүүсээс тодрууллаа.
Дорнод аймгийн Халхгол сумын Тамгын газраас тодруулахад “Халхгол суманд шүлхий өвчин байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн. Ингээд яаралтай шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу гараагүй байгаа” гэв
Харин энэ талаар Мал эмнэлгийн ерөнхий газраас лавлахад “Бид Халхгол суманд очиж ажиллаад ирсэн. Шинжилгээний хариу гарсан. Тус суманд малын гоц халдварт шүлхий өвчин илрээгүй” гэлээ.
Холбоотой мэдээ