Өнгөрсөн 2018 онд Крым руу аялсан хятад жуулчдын тоо 2.5 дахин нэмэгдлээ хэмээн Крымийн Засгийн газрын Шадар сайд Георгий Мурадов РИА Новости-д мэдээллээ.
“Хятадаас ирэх жуулчдын тоо нэмэгдэж байгаад бид их олзуурхаж байна. 2017 онд 1700 жуулчин Хятадаас ирж байсан бол өнгөрсөн 2018 онд 4000 гаруй хятад аялагчдыг хүлээн авлаа” хэмээн Шадар сайд хэлсэн байна.
Энэ тоо цаашид ч өснө гэдэгт Мурадов итгэлтэй байгаа аж. Крымд аялсан жуулчид олон нийтийн сүлжээнд аяллынхаа талаар бичиж, гэрэл зургаа тавьж байгаа нь ихээхэн нөлөөлж байгааг тэр онцлов.
Мөн зөвхөн Хятадаас жуулчин хүлээн авах зорилготой аяллын компаниуд ажиллаж байгааг тэр бас хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ