ОХУ-д шатахууны үнэ 10 хувь, тамхины үнэ 15 хувиар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.03-нд нийтлэгдсэн

ОХУ-д шатахууны үнэ 10 хувь, тамхины үнэ 15 хувиар нэмэгдэнэ

ОХУ-д шатахууны үнэ 10 хувь, тамхины үнэ 15 хувиар нэмэгдэнэ

2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ-д шинээр мөрдөгдөх хууль, дүрэм, журмыг танилцуулж байна.

ШАТАХУУН: Дизель түлш болон авто машины шатахууны онцгой татварыг нэмжээ. Дизель түлшний нэг тонн тутамд 2700 рубль, шатахууны тонн тутамд 3700 рублиэр онцгой татварыг нэмж байгаа юм. Оросын Шатахууны холбооны тооцоолж байгаагаар онцгой татварын нэмэгдсэнээр АИ92 шатахууны үнэ 7.5-10 хувиар нэмэгдэх ажээ.

ТАМХИ: Тамхи татдаг иргэд энэ 2019 онд нэлээд зарлага гаргаж таарах нь. Учир нь, ОХУ амхины онцгой татварын хэмжээг 10 хувиар нэмжээ. Утаат тамхины эсрэг хийх тэмцлийн нэг хэлбэр нь үнэ нэмэгдүүлэх юм. Ингэснээр тамхины жижиглэнгийн худалдах үнэ мөн 10 хувиар нэмэгдэнэ. Ингээд зогсохгүй гуравдугаар сарын 1-нээс тамхины хайрцаг дээрх тэмдэглэгээний шинэ журам мөрдөгдөнө. Хайрцаг болгон QR кодтой болох аж. Энэ нь тамхины үнийг дахин таван хувиар өсгөнө гэж тооцоолж байгаа бөгөөд ингэснээр нийт дүндээ 15 хувиар нэмэгдэх болж байна.

ДАРС: Оросын дотоодод үйлдвэрлэсэн дарсанд татварын хөнгөлөлт үзүүлж байсныг энэ 2019 оноос зогсоож, импортын дарсанд тавигдаж байсан татварын нөхцөлтэй ижилтгэж байна. Ингэснээр дотоодын дарсны үнэ хоёр дахин нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж