Өнөөдөр /2019.01.02/ 14.00 цагаас зарлагдсан Ёс зүйн дэд хорооны хурал ирц хүрээгүй улмаас дөрөв дэх удаагаа хойшлогдож байна. Тус дэд хороогоор ЖДҮ-тэй нэр холбогдсон гишүүдийн асуудлыг хэлэлцэх ёстой ч дөрвөн долоо хоног сунжирч байгаа нь энэ.
Ёс зүйн дэд хороо нь парламентын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргахаас сэргийлэх цаашлаад улс орны хэмжээнд парламентад итгэх итгэлийг хангах зорилгоор байгуулагдсан. Гэвч тус хорооны гишүүд ирцээ бүрдүүлж асуудлаа хэлэлцэхгүй байгаа нь дэд хорооны гишүүд өөрсдөө ёсзүйгүйг харуулж байна.
Ёс зүйн дэд хорооны дарга УИХ-ын гишүүн С.Бямбацогт, гишүүд нь УИХ-ын гишүүн Х.Баделхан, Б.Наранхүү, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, Д.Сарангэрэл, М.Энхболд, Д.Эрдэнэбат нарын бүрэлдэхүүнтэй.
Холбоотой мэдээ