ЖДҮ-чид сүүний цех байгуулсан ч болоосой | News.MN

ЖДҮ-чид сүүний цех байгуулсан ч болоосой

ЖДҮ-чид сүүний цех байгуулсан ч болоосой

ЖДҮ-чид сүүний цех байгуулсан ч болоосой

Монголын улстөрчдийг Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-руу гар дүрж, хувиа борлуулах завсар ОХУ үнээ, ямаа, хонины цэвэр сүү, өтгөрүүлсэн сүү, цөцгий, аарц зэрэг бүтээгдэхүүнээ Хятадад экспортлохоор болж, гэрээ байгуулжээ. Экспортыг энэ онд багтаан хийж эхэлнэ. Аж үйлдвэрлэлийн салбарт хоршиж байсан хоёр хөрш хөдөө аж ахуйн салбарт ийнхүү хамтрах боллоо. Харамсалтай нь, хаяаг нь дэрлэн, хил залгах монголчууд Хятадын асар том зах зээлийг ашиглаж чадсангүй.

Статистик мэдээгээр Монгол Улс 66 сая  толгой малтайгаас 40 мянга гаруй нь саалийн үнээ аж. Үүн дээр ямаа, хонио нэмбэл сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангаад зогсохгүй, илүүг нь өмнөд хөрш рүү экспортолж, орлого олох бүрэн боломжтой нь харагдана. Гэтэл экспортлох нь байтугай, сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээнийхээ 80 хувийг импортоор нөхөж иржээ. Өөрөөр хэлбэл, үнээ нь сүүгүй, үйлдвэр нь мөнгөгүй.

Ийм байдалд хүрэхэд малчид чанараас илүү малын тоо толгойг өсгөхөд ач холбогдол өдгийг нь  шүүмжилж болох ч төрөөс дэд бүтэц бий болгоогүйн дээр үйлдвэрлэлийг хөгжүүлээгүй нь эцэстээ бусдаас хараат болгосон гэх тайлбарыг учир мэдэх хүмүүс хэлж байна.

Үнэндээ ч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Засгийн газар бүр мал аж ахуйн салбараа хөгжүүлнэ, тэр дундаа малынхаа ашиг шимийг сайжруулж, малчдын орлогыг нэмэгдүүлнэ гэх зорилт тавьж, УИХ-аар хөтөлбөр батлуулж ирсэн ч ажил хэрэг болсон нь тоотой аж. Хамгийн сүүлийн жишээ татвал, У.Хүрэлсүхийн танхим “Үйлдвэржилт 100” хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарласан ч улсын хэмжээнд өнөөдөр болтол 100 үйлдвэр нь байгуулагдсангүй.

Харин ч уг үйлдвэр байгуулагдахад хөрөнгийн дэмжлэг болж, очих байсан ЖДҮХС-гаас салбарын сайд нь хамаарал бүхий компанидаа зээл аваад зогсохгүй, Зам тээврийн хөгжлийн сайд нь, 10 гаруй УИХ-ын гишүүний хамтаар жилийн гурван хувийн хүүтэй зээл авч, иргэдийнхээ боломжийг хулгайлсан байдаг.

Зарим нэг нь бүр цагаандаа гарсан, ЖДҮХС-гийн зээлийг сувилал байгуулахад зарцуулах ёстой гэж ойлгосон бололтой, чуулганы танхимд “Зээлээр юу хийснийг хараарай, хэдэн хүүхэд орилолдоод чарлалдаад байж байгаа” гэж уурлаж, ард иргэдийн нүдийг бүлтийлгэсэн билээ. ЖДҮ-чдээ хамгаалсан нэг гишүүн нь “ЖДҮ чинь зээл л юм билээ ш дээ” гэж хүртэл өмгөөлж үзсэн. УИХ-д бүтэн хоёр жил хууль батлалцаж суухдаа ЖДҮХС-гийн утга учрыг ойлгоогүй байгаад олон л хүн халагласан.

Хэрэв тэд хувийнхаа компанид дээрх сангаас зээл авах бус тойргийнхоо жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчийн бизнесийг дэмжиж, зээл авч өгсөн бол өдийд хэд, хэдэн аймагт шинээр үйлдвэр байгуулагдах байсан. Ядаж л хэдэн малчны дунд сүү боловсруулах цех байгуулахад нь дэмжлэг үзүүлсэн бол саасан сүүгээ гашилгаад байхааргүй болчихгүй юу. Тэр цагт Хятад руу сүү, сүүн бүтээгдэхүүн экспортолж, гялайлгадаггүй юм гэхэд сумын иргэдээ, сургуулийнхаа “Үдийн цай” хөтөлбөрт хамрагдагсдыг малынхаа цэвэр сүүгээр хангах боломж бүрдэх байсан. Ийм л боломжийг тэд мэдээлэлд ойр, мөн эрх мэдэлтэй байгаа боломжоо ашиглан, ард түмнээсээ хулгайлсан.

Харин хойд хөршийг хар, Монголын улстөрчдийг урт гар шургуулах завсар улсынхаа экспортын орлогыг нэмэгдүүлэх нэг сувагтай боллоо шүү дээ. Улсын бодлого гэж энийг л хэлдэг.

Европ даяараа ОХУ-д шахалт үзүүлж, хэдэн жил дараалан эдийн засгийн хориг арга хэмжээ авсан атал эсрэгээрээ үндэсний үйлдвэрлэл нь сэргээд байгаагийн шалтгаан нь улсынхаа ирээдүйг харсан бодлого хэрэгжүүлдэгт л оршино.

Харин манай улстөрчдөд улсын эрх ашгаас илүү хувийн бизнесээ тэтгэх нь нэг номерын эрх ашиг болж, хувирсан. Эцэст нь сануулахад, 60 гаруй сая малтай монголчууд сүүгээ экспортод гаргах нь бүү хэл импортоор авч хэрэгцээгээ хангаж байгаа нь  төрийг яаж барьж байгааг л харуулах нэг үзүүлэлт шүү улстөрчид өө!

Г.ХОРОЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

chuka 2019-01-02 202.21.116.2

зөв байна шүү…бид Биоүйлдвэрээ хөгжүүлэх, өөрсдийнхөө сул талыг давуу байдал болгох өөрчлөлт дээр ажиллах хүлээгдээд байна аа. зөв удирдлагатай улс яаж хөгждөг болохыг олон орон өөрийнхөө жишээгээр харуулж байна шүү…

Avatar

Зочин 2019-01-02 103.14.36.6

???

Avatar

nadhdah 2019-01-02 24.130.1.138

5 TSAAS N OLDOG BOL ARD TUMENEES IX CH SANAA GARCH IX CH BUTEEN BAIGUULALT XIINE DEE

Avatar

Зочин 2019-01-02 93.43.200.70

Cүү угаад л байгаа биз дээ. Яаг юуг шийдэх гээд байгаан. Ийм юм бичиж байхаар, өөрөө мал дээр гараач. Аягүй бол турж үхнээ

Avatar

Чагнаа 2019-01-02 64.119.18.92

30 жил яриад хийгээгүй ажлыг ганц жил болж байгаа одоогийн засгийн газраас нэхэж, буруутгаж байгааг бодоход ЖДҮ-чидийн талын сэтгүүлч нэр хүлээгчийн бичсэн болох нь тодорхой харагдана.

Avatar

Тод 2019-01-02 202.9.43.166

Ард түмний боломжийг хулгайлсан хулгайч нарыг өмөөрч хамгаалж байгаа хүмүүс бол монголчуудыг улам ядууруулж боол мэт болгож аажимаар эзэлж авах гэсэн хөршийн хорон санаатнууд шүү. Монгол хөгжихийн үндэс бол жижиг дунд биснес бөгөөд энэ боломжийг хулгайсан хулгайч нарыг өршөөх ёсгүй сэлэм жадаар сийчих хэрэгтэй.

Avatar

ЖДҮХС-г АНХ ТӨСӨВИЙН МӨНГӨ ИДЭХ ЗОРИЛГООР БАЙГУУЛСАН БАДАМЖУНАЙГ БИЧ 2019-01-02 66.181.182.113

БАДАМЖУНАЙ ТӨСӨВИЙН МӨНГИЙГ ИДЭХ ОВ МЭХЭЭРЭЭ ГАРГУУНД ГЭНЭ. САЙД БАЙХДАА "ЖДҮХС"-г АНХ БАЙГУУЛЖ ӨӨР ӨӨР КОМПАНИЙН НЭРЭЭР БААХАН ХУВЬДАА ХУСААД СЭРГЭЛЭНГ ЗОРИЛГОТОЙГООР ХАА-н САЙДААР ТАВЬЖ "МАХ СҮҮНИЙ АЯН" ГЭЖ НЭР ӨГӨН ТӨСӨВӨӨС БААХАН ЗАВШСАН МОГОЙ БАДАМЖУНАЙН АВИЛГА, ЛУЙВАРЫН ГЭМТ ХЭРГИЙН ТУХАЙ ХҮМҮҮС ЖИГШИЖ, ХҮҮХЭД ХҮМҮҮЖИХЭЭР КИНО ХИЙМЭЭР ЮМ

Avatar

Tavan bogd ,Munkhada terguuten 2019-01-02 66.181.160.32

ta buhen JDU-iin mungu haashaa orsniig gaihaj yarij suuhaar Ulaanbaatar hotiin mashin zardag ter dundaa shine Land zardag tom tuvuudeer orood uzeerei, tend sard heden land zaragddag esehiig medseneer JDU-iin mungu haashaa yavsniig medeh bolnoo

Avatar

мгл 2019-01-02 202.9.43.188

Бүх энэ хогийн улс төрчдөөс болж байна, дээр МАНАН нэмэгдээд бид дэлхийн адагт нь явна даа.

Avatar

БА ЗО 2019-01-02 203.91.115.39

ЖДҮ ЧИН бидний хэдэн хүн нэгдэн нийлвээс ХҮРЭХГҮЙ ГАЗАРГҮЙ бөгөөд ЗОРИГЛОН яВБААС МЭДЭХГҮЙ ЧАДахгүй газар үгүй зөвхөн цэнгэлмйн манлайд хүрмой

Avatar

Б 2019-01-02 93.43.200.70

ХАА талаар А ч байхгүй нөхөр юу солиороод байгаа юм бэ? Монгол улс баахан хонь ямаатай болохоос үхэр байхгүй. Талаар нэг тарсан малын сүүг цуглуулвал үнэ нь тэнгэрт хадна. Тэр малчид нийлээд ферм байгуулахыг хэн битгий гэсэн юм. Төр засаг аж ахуйн ажилд оролцоод эхнээсээ баларч байхад комунист сэтгэлгээнээсээ гарахгүй юмаа

Avatar

Zochin 2019-01-02 64.119.18.63

Harin tiin. Bankaaraa damjuulj mongo ugaaj baihaar

Avatar

News ийхээ болиороо 2019-01-02 66.181.168.131

News ийхээ болиороо дандаа нэг талдаа юм бичин, дандаа сөрөг ЭХНБОЛДЫН захиалга юм уу хаашаа юм одоо болиочээ !!!!

Avatar

Зочин 2019-01-02 64.119.26.96

Tarvagniii site news.mn bol ur dun n neg taliig barisan setguul zui, 60 terbum tui ch bichhgui iim l bn ard tumeeen

Avatar

МАН МАНДТУГАЙ 2019-01-02 59.153.114.59

ЖДҮ БОЛ ЮУ Ч ИШ, ЖДҮ ЭСЭРГҮҮЦСЭН ХҮМҮҮС БОЛ М.ЭНХБОЛДЫН ТАЛЫН х***а НАР ШҮҮ… ЖДҮ САЙД НАР БОЛ ЖИНХЭНЭ ТӨРИЙН ТҮШЭЭД. ӨӨРСТИЙНХӨӨ НЭР ДЭЭР АВААГҮЙ ЭХНЭРТЭЙ АВЧ ӨГСӨН ЮМ. ЭНЭ БОЛ ЕРДИЙН ЗЭЭЛ ЗА ЮУ ҮХЭРНҮҮДЭЭ. ХӨДӨӨНИЙ ОРКУУД ХОХИЧИНО. ЭНЭ ЖИЛ ДАХИАД Ч АВАХ БОЛНО. АВСАН МӨНГӨӨ ХҮҮЛЭЭД УЛАМ ИХ МӨНГӨ БОСГОНО. УСАН ТЭНЭГ МОНГОЛЧУУД МУЛГУУ ИЙМ ЯДУУ БАЙГАА ЮМ. МАН МАНДТУГАЙ.

Avatar

Иргэн СХД ӨНДӨР НАСТАНУУД 2019-01-02 150.129.143.128

Ж.Д.Ү.чид одоо ичиж амьдар.шудрага ярьдаг хүн болж жүжиглэх. жүжгээ хэзээ зогсоох юм Ард түмэн хангалттаи сонсож угаагдлаа.одоо б**с долоодгоо болиод хурлаа хии хиих ажил олдохгүй бол УИХ тар.ЗГ таигаа хамт огцорч иргэдээ таван барилга Ерөнхийлөгч хаана байгаа вэ Үгээ хэлж эв эеэ бодох болоогүй юм баихдаа

Avatar

Содоо 2019-01-02 59.153.113.222

Жирийн бизнест ЖДҮ бол зээл, улс төрчид арын хаалгаар авахаар ЖДҮ бол хулгай гэмт хэрэг, улс төрчид хулгайлж аваад ББСБ эсвэл банкиндаа өндөр хүүтай хүүтэй хадгалахаар онц хүнд гэмт хэрэг

Avatar

Зочин 2019-01-02 103.26.195.137

амархан юм ярих юм тэр их сүү нь хаана байна зээл аваад араа даачих хүмүүүс аввсан нь зѳв

Avatar

Хүн 2019-01-02 202.21.106.162

Энэ хууль засдаг мэргэжилтэй Нямдорж ,ЖДҮ бол жирийн зээл , шүүдээ гээд ждү чдээ хамгаалсан хуул гаргах гээд байгаа юм бишүү. Эсвэл зарим хуулийг ждү чиддээ зориулсан хамгаалсан хууль болгон засварлах байх. Тэгвэл наад 40 ждү чид чинь хуралдаа сууна даа.

Avatar

Зочин 2019-01-02 182.160.33.229

ЖДҮ -ийн луйвар бол бүлэглэсэн үйлдсэн барьж аваад шийтгэж болохоор маш том хэрэг. МАНАН – 60 тэрбум гэгч нь ёстой л манан будан шиг барьж авах юмгүй хэрэг.

Avatar

Батнасан 2019-01-02 66.181.160.77

ЖДҮийн хэргийг шүүхээр нэн яаралттай шийдэхгүй бол цаашид төрд ард түмний итгэх итгэл улам суларна.ОюунЭрдэнэ Аюурсйхан мэтийн борьвиныхоо баас арилгаж амжаагүй попчид 60 тервум гэх хэн ч итгэхгүй үлгэрийн хойноос хөөцөлдөхөөр гэмт хэргийн шинжтэй эзэн холбогдогч нь тодорхой ЖДҮ ийн талаар ярьсан бол ард түмэнд тустай байсан.

Avatar

Зочин 2019-01-02 182.160.40.52

ЖДҮ бол жижиг асуудал. МАНАН м.энхболд элбэгдорж нарыг хурдан шийтгэх ёстой. дээд шүүхийг хурдан цэвэрлэх ёстой.

Avatar

Луйврын засаг 2019-01-02 59.153.114.59

ЖДҮ БОЛ ЮУ Ч ИШ, ЖДҮ ЭСЭРГҮҮЦСЭН ХҮМҮҮС БОЛ М.ЭНХБОЛДЫН ТАЛЫН х***а НАР ШҮҮ… ЖДҮ САЙД НАР БОЛ ЖИНХЭНЭ ТӨРИЙН ТҮШЭЭД. ӨӨРСТИЙНХӨӨ НЭР ДЭЭР АВААГҮЙ ЭХНЭРТЭЙ АВЧ ӨГСӨН ЮМ. ЭНЭ БОЛ ЕРДИЙН ЗЭЭЛ ЗА ЮУ ҮХЭРНҮҮДЭЭ. ХӨДӨӨНИЙ ОРКУУД ХОХИЧИНО. ЭНЭ ЖИЛ ДАХИАД Ч АВАХ БОЛНО. АВСАН МӨНГӨӨ ХҮҮЛЭЭД УЛАМ ИХ МӨНГӨ БОСГОНО. УСАН ТЭНЭГ МОНГОЛЧУУД МУЛГУУ ИЙМ ЯДУУ БАЙГАА ЮМ. МАН МАНДТУГАЙ.

Avatar

Зочин 2019-01-02 202.21.127.142

news.mn sait neg taliig baihaa bolimoor yum. Ard tumen yu gej bodoj baigaag medeeleh sachiigui bolj.

Avatar

Ээбээ сайт 2019-01-02 103.111.68.3

ЭНэ МАНАН-ийн нөгөө толгой Ээбээ Миеэгээ хамгаалах гээ д л ард олны анхаарлыг сарниулах гээд л тасралтгүй Жижиг дунд юм бичих юм. Гэтэл цагаан суврага Лиценз Эрдэнэс, Самурай бонд гээд л агуу том том юмнууд байна ш дээ. МАНАН гэдэг мафийн бүлэглэл захирагддаг. Мэдээж үүнийг л мартуулах гээд л өчүүхэн жижиг ЖДҮ г л бичих юм даа.

Avatar

Zochin 2019-01-02 43.243.161.23

Hurelsuhees yu ch garahgui harin ch neg helchii.

Avatar

баяр 2019-01-02 122.201.23.122

энэ ждү эд нараа түрдээ болчихоо тэх үү. тэр эрдэнэт, оюутолгой, асем бондынхоо учрыг олоогүй байж

Avatar

Bathurel 2019-01-02 103.23.50.82

M.Enhbold 40hun ydirdyylahgui geed boikotlood bhad l guriigeed syygaad bn.Ene hamgalj bga togtoltsoo l iim bdald hurgej bga shuu de!Tom zalitai humuus ni hylgai hiiheer zamharaad alga bolno mordond hiiheer edgeshgui hyych ovchtei bolchihono tegeed baahan zahia bicheed gonshignono!Hylgai hiiheeree teden shig eruul saryyl hun bhgu estoi lalryyd

Avatar

Зочин 2019-01-02 202.131.228.20

ичдэг улс төрч хаана хараа вэ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж