Шинэ оны эхний өдөр Хонгконгод жагсаал болов | News.MN

Шинэ оны эхний өдөр Хонгконгод жагсаал болов

Шинэ оны эхний өдөр Хонгконгод жагсаал болов

Шинэ оны эхний өдөр Хонгконгод жагсаал болов

Ардчилсан бүлгэмүүд болон идэвхтнүүдийн үйл ажиллагааг хориглон зогсоосныг эсэргүүцэж олон мянган хүн өчигдөр /2019.01.01/ Хонгконгод жагслаа. Жагсаалд оюутан, залуучууд голдуу 5800 орчим хүн оролцсон бөгөөд тэдний шаардсан гол зүйл нь ардчилал, хүний эрхийг бүрэн утгаар нь хангах болон БНХАУ-аас тусгаар тогтнохыг дэмжих байв.

“2018 он бидний хувьд тааруухан жил байлаа. Хонгконгийн хууль эрх зүй, ардчилал, эрх чөлөө улам л ухарч байна” хэмээн жагсаалыг зохион байгуулагчдын нэг Жимми Шам хэлжээ.

БНХАУ-ын харьяанаас гарч, тусгаар тогтнохыг дэмждэг болон барууны чиг баримжаатай улс төрийн байгууллага, бүлгэмүүдийн үйл ажиллагааг өнгөрсөн жил Хонгконгийн удирдлагууд хориглож, татан буулгасан билээ. Мөн ардчилсан үзэлт таван нэр дэвшигчийг Хонгконгийн ассамблейн болон бусад сонгуульд нэр дэвшихийг нь хориглосон төдийгүй барууны улс төрийн чиг баримжааг дэмжсэн утгатай нийтлэл бичсэн  сэтгүүлчийг баривчилж, гадаадын нэг сэтгүүлчийг Хонгконгод нэвтрэхийг хориглосон байна. Жагсагчид эдгээр явдлыг Бээжингийн засаг захиргаа Хонгконгийн автономит байдлыг үгүйсгэж, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг нь боомилон, улс төрийн хэлмэгдүүлэлт явуулж байна хэмээн жагсаалын үеэр илэрхийлжээ.

Хонгконгийн ассамблейн сонгууль ирэх намар зохион байгуулагдах боловч маш олон улс төрчид барууны үзэл баримтлалыг дэмждэгээсээ болж сонгуульд нэр дэвшиж чадахгүй болоод байгаа юм.

Британийн колони байсан Хонгконгийг 1997 онд “нэг улс хоёр систем” бодлогын дор Хятадад шилжүүлэн өгсөн бөгөөд 2047 оны хүртэл Хятадаас ихээхэн хэмжээний автономит байдалтай байх ёстой. Угтаа бол Бээжингийн Засгийн газар нь Хонгконгийн аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлыг хариуцах бол бусдыг нь Хонгконг бие даан шийдвэрлэх эрхтэй ажээ.

Эх сурвалж: NHK

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж