Нуранги дор 35 цагийг өнгөрөөсөн 11 сартай хүүг аварчээ

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Нуранги дор 35 цагийг өнгөрөөсөн 11 сартай хүүг аварчээ

Нуранги дор 35 цагийг өнгөрөөсөн 11 сартай хүүг аварчээ

ОХУ-ын Челябинск мужийн Магнитогорск хотод ахуйн хийн дэлбэрэлтийн улмаас нурсан орон сууцны нуранги доороос 11 сартай хүүг олж аварсан байна. Тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээлснээр, хүү толгойдоо гэмтэлт авснаас гадна хөл нь хөлдөж, олон хугаралтай байгаа аж. Хүүг Иван гэдэг бөгөөд түүнийг эмчлэхээр Москва руу шилжүүлжээ. Хамгийн багадаа есөн хүний амийг авч одсон ахуйн хийн дэлбэрэлтэд түүний эх өртсөн ч амьд үлдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 32 хүн сураггүй алга болжээ. Иван хүү өвлийн хасах хэмд 30 гаруй цагийн турш нурангид даруулсан байдалтай өнгөрөөсөн байна.

Хүү Москвагаас зүүн тийш 1695 км-ын зайд орших Уралын бүсийн хотоос олдсон бөгөөд тухайн үед агаарын температур -17 хэм байжээ. Хүүг аврагч Петр Гриценко аварсан бөгөөд эхэндээ охин гэж бодсон аж. Тэрбээр "TV channels Rossia 24"-д бид дуу чимээ гарч байгаа эсэхийг сонссон. Манай багийн аврагчдын нэг Андрей Валман ойролцоох байшингийн нуранги дороос хүүхэд уйлах чимээ сонссон. Бид дуу гарч байгаа эсэхийг тогтоохын тулд бүх тоног төхөөрөмжөө дахин дахин зогсоож сонссон. "Чи хаана байна?" гэсэн тэдний асуултад хариу үйлдэл үзүүлжээ. "Бидний мэдэж байгаагаар, манай төвийн тэргүүн туршлагатай ажилтан “Бид нурангийг зайлуулах хэрэгтэй” гэж хэлсэн гэжээ.

Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 06 цагт барилгын нэгдүгээр давхарт болжээ. Тус давхарт албан газрууд болон долоон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг байна. Дэлбэрэлтийн улмаас орон сууцны 48 өрөө нуржээ. Дэлбэрэлт болох үед орон сууцанд 120 гаруй хүн байжээ. Тус орон сууц нь 1973 онд баригдсан байна. ОХУ-ын хууль хяналтын байгууллагынхан хий дэлбэрсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж