Хүний ба манай даргын нарын ялгаа | News.MN

Хүний ба манай даргын нарын ялгаа

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Хүний ба манай даргын нарын ялгаа

Хүний ба манай даргын нарын ялгаа

Хоёр он солигдох торгон мөчид улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд ард түмэндээ хандаж, мэндчилгээ дэвшүүлдэг. Хуучин шинэ оны зааг дээр Монголын төрийн гурван өндөрлөг мэндчилгээ дэвшүүлэхдээ Ерөнхийлөгч оргилуун дарстай, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр цэцэрлэгээс ард түмэндэ зориулж үгээ хэлцгээв. Тэдний мэндчилгээг сонсоход манай дарга нар хийх, хэрэгжүүлэх хүслээ хэлцгээсэн бол хүний дарга нар хийсэн, бүтээснээ гайхуулцгаав. Мэндчилгээг нь сонсоход манай дарга нар гурван жил эрх мэдэл, сандал суудлаа булаацалдсан бол хүний дарга нар гуравхан сарын дотор бүтээн байгуулалт сүндэрлүүлжээ. Манай болон хүний дарга нарын ялгаа энэ.

Монгол дарга нар шинэ жилийн мэндчилгээндээ "шударга ёс", хуулийн засаглалын тухай хөндсөн. Ерөнхийлөгч гэхэд энэ үгсийг хоёр дахь шинэ жилийнхээ мэндчилгээний оршил болгосон бол Ерөнхий сайд мөн л шударга ёс сахиулахаа цэцэрлэгийн жаалуудаар гэрчлэв. Улс төрд энэ олон жил зүтгэсэн манай дарга нар одооноос шударга ёсыг сахиулахаа амлаж байгаа бол хүний дарга нар хөгжлийн концепцынхаа дагуу бүтээн байгуулалтаа үргэлжүүлэхээ амлав. Хүний дарга нар гадаад бодлогоо зарласан бол манай дарга нар дотоод хэрүүлээ тодотгов. Хүний дарга нар улс орныхоо хөгжлийг магтсан бол манай дарга нар улс төр дэх МАНАН-гийн тухай дурдав. Хүний ба манай даргын ялгаа энэ.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: 2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно. Бидэнд аугаа гайхамшигт өвөг дээдсийн оюун ухаан, зориг тэвчээр, авхаалж самбаа, бяр чадал бий.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: Эх, үрсийн сэтгэл тэнүүн байвал айл гэр аз жаргалтай байдаг. Айл гэрийн аз жаргал улс орны хөгжил дэвшлийн баталгаа нь болдог. Тийм учраас монгол айл өрх, монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг ээ.Төр, засгаас авч хэрэгжүүлж буй эдгээр бодлого, хууль эрх зүйн шинэ орчны ач холбогдол үйлдвэрлэгчдэд таатай нөлөөлж, тэдний хөдөлмөрийн үр шимээр Монгол эх орон минь хөгжин цэцэглэнэ гэдэгт би эргэлздэггүй. Тиймээс 2019 онд эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:  Ирж буй 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно. Монгол Улсын Засгийн газар болон нийт ард иргэд, та бидний өмнө тулгарч байгаа чухлаас чухал ажил бол төр улсдаа хариуцлага дэг журам тогтоох явдал юм. Монгол хүн бүр айх аюулгүй, эрх чөлөөт, шударга нийгэмд амьдрах учиртай. Төрд бугласан утаа мананг арилгах, Монгол хүн эх орныхоо баялагт эзэн байх, шударга нийгмийн төлөөх тэмцлээ цаашид няцалтгүй үргэлжлүүлнэ гэдгээ баярын энэ өдөр би дахин хэлэхийг хүсч байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-01-02 68.255.158.193

Battulga ichih bulchirhaitai bh heregteishdee

Avatar

Зочин 2019-01-02 66.181.160.104

МАН-хаан ард түмэн чинь шувдарга бус болчихоод байна уу аль эсвэл дарга нар нь шувдарга бус байна уу. Заримдаа бодох юм. Энэ сүүлийн 30 жилд гадаадын дарга нар гэрээгээр авч ирээд улс орноо удирдуулсан бол та нараас хамаагүй дээр сэтгэл гаргах байсан даа. Гэнэт баяжих насанд цөвтэй. Ард түмнээ тарчлаан байж дээрэмдсэн эд хөрөнгө чинь нэг их хэрэг болох болов уудаа.

Avatar

УБ хотын иргэн 2019-01-02 192.82.65.180

та 3-т итгэхгүй байгаа. 3-уулаа хулгайч. Дэд бүтэц барьж байгуулан, бага орлого ард түмэнд зориулсан орон сууц барих ёстой атал суудлаа булаацалдаж, хэн баяжихаа үзэж тарав ш дээ. Малчдыг дэмжсэн бодлого барьж, шагнал өгөөд, морь уралдуулаад манай улс хөгжих үү. буцаад 100 жилийн өмнөх рүүгээ явах гээд байгаа юм уу. Орчин үед тэр их мал хэрэггүй. Малаас болж цөлжиж дуусч байгааг харж байна уу. ХАА-н бодлого ч байхгүй. Хятадаас ч долоон дор. Ядаж ард түмнээ ном уншдаг болгооч, уриалаач.

Avatar

Зочин 2019-01-02 103.212.117.211

Manan arilaagui cagt shudraga yosiig yrsaar baih bolno

Avatar

ххх 2019-01-02 202.179.17.225

Хулгайч хулгайчийг бариарай гэж орилов гэдэг шиг, Бүгд л хулгайчид

Avatar

zochin 2019-01-02 202.179.2.246

sain bichsen bnaa yah argagui neg ni hiisen buteesnee nogooh ni husel moroodloo yariad bgaam daa…

Avatar

зочин 2019-01-02 66.181.190.66

балиар 3 хэрээг харахаар дургүй хүрч байна. 3-лаа зайлбал таарна. та 3-ийн хэнд нь ч итгэхгүй за. холоо очиж хэвт

Avatar

Зочин 2019-01-02 149.167.33.143

МИ ЭН ХУЙ ЗОМБИ ТОНИЛООГҮЙ ЦАГТ ӨӨР ЮУ Ч ЯРИХ БОЛОМЖ АЛГА ШҮҮ

Avatar

Зочин 2019-01-02 202.21.106.157

Гарчиг чинь алдаатай байна

Avatar

Зочин 2019-01-02 188.62.88.27

Ene 3 uhdeliig 3 lang zailuulj bj mongolchuud nar uzne

Avatar

Зочин 2019-01-02 202.21.111.170

Г.Отгонбаярын нүүрхуудастаа бичсэн юмыг хуулахаа ичээч тэнэгүүд ээ

Avatar

Хи хи хи хи 2019-01-02 202.9.42.136

Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан ……………………………………Х.Баттулга шударга ёс гэж ярих хүн мөн үүү

Avatar

zochin 2019-01-02 68.148.158.2

Hun ba uher hoorondoo yalgaatai baina shuu.

Avatar

Зочин 2019-01-02 202.179.25.109

Сонин байна тухайн үед ер анзаараагүй нээрэн тийм байна шүү дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж