Хүний ба манай даргын нарын ялгаа

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Хүний ба манай даргын нарын ялгаа

Хүний ба манай даргын нарын ялгаа

Хоёр он солигдох торгон мөчид улс орнуудын төр, засгийн тэргүүнүүд ард түмэндээ хандаж, мэндчилгээ дэвшүүлдэг. Хуучин шинэ оны зааг дээр Монголын төрийн гурван өндөрлөг мэндчилгээ дэвшүүлэхдээ Ерөнхийлөгч оргилуун дарстай, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёр цэцэрлэгээс ард түмэндэ зориулж үгээ хэлцгээв. Тэдний мэндчилгээг сонсоход манай дарга нар хийх, хэрэгжүүлэх хүслээ хэлцгээсэн бол хүний дарга нар хийсэн, бүтээснээ гайхуулцгаав. Мэндчилгээг нь сонсоход манай дарга нар гурван жил эрх мэдэл, сандал суудлаа булаацалдсан бол хүний дарга нар гуравхан сарын дотор бүтээн байгуулалт сүндэрлүүлжээ. Манай болон хүний дарга нарын ялгаа энэ.

Монгол дарга нар шинэ жилийн мэндчилгээндээ "шударга ёс", хуулийн засаглалын тухай хөндсөн. Ерөнхийлөгч гэхэд энэ үгсийг хоёр дахь шинэ жилийнхээ мэндчилгээний оршил болгосон бол Ерөнхий сайд мөн л шударга ёс сахиулахаа цэцэрлэгийн жаалуудаар гэрчлэв. Улс төрд энэ олон жил зүтгэсэн манай дарга нар одооноос шударга ёсыг сахиулахаа амлаж байгаа бол хүний дарга нар хөгжлийн концепцынхаа дагуу бүтээн байгуулалтаа үргэлжүүлэхээ амлав. Хүний дарга нар гадаад бодлогоо зарласан бол манай дарга нар дотоод хэрүүлээ тодотгов. Хүний дарга нар улс орныхоо хөгжлийг магтсан бол манай дарга нар улс төр дэх МАНАН-гийн тухай дурдав. Хүний ба манай даргын ялгаа энэ.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА: 2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгийнхаа эзэн байх болно. Бидэнд аугаа гайхамшигт өвөг дээдсийн оюун ухаан, зориг тэвчээр, авхаалж самбаа, бяр чадал бий.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: Эх, үрсийн сэтгэл тэнүүн байвал айл гэр аз жаргалтай байдаг. Айл гэрийн аз жаргал улс орны хөгжил дэвшлийн баталгаа нь болдог. Тийм учраас монгол айл өрх, монгол хүн бүрийг төрийн зөв мэргэн бодлого, шударга ёс түшиж байг ээ.Төр, засгаас авч хэрэгжүүлж буй эдгээр бодлого, хууль эрх зүйн шинэ орчны ач холбогдол үйлдвэрлэгчдэд таатай нөлөөлж, тэдний хөдөлмөрийн үр шимээр Монгол эх орон минь хөгжин цэцэглэнэ гэдэгт би эргэлздэггүй. Тиймээс 2019 онд эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:  Ирж буй 2019 онд нийгмийн шударга ёсыг бэхжүүлэх, хууль ёс, дэг журам тогтоохын төлөөх үйл хэрэг улам эрчтэй өрнөх болно. Монгол Улсын Засгийн газар болон нийт ард иргэд, та бидний өмнө тулгарч байгаа чухлаас чухал ажил бол төр улсдаа хариуцлага дэг журам тогтоох явдал юм. Монгол хүн бүр айх аюулгүй, эрх чөлөөт, шударга нийгэмд амьдрах учиртай. Төрд бугласан утаа мананг арилгах, Монгол хүн эх орныхоо баялагт эзэн байх, шударга нийгмийн төлөөх тэмцлээ цаашид няцалтгүй үргэлжлүүлнэ гэдгээ баярын энэ өдөр би дахин хэлэхийг хүсч байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж