Москвад АНУ-ын тагнуулчийг баривчилжээ | News.MN

Москвад АНУ-ын тагнуулчийг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Москвад АНУ-ын тагнуулчийг баривчилжээ

Москвад АНУ-ын тагнуулчийг баривчилжээ

"АНУ-ын иргэн Паул Уэлан гэгчийг тагнуул хийж байхад нь баривчилсан” хэмээн ОХУ-ын аюулгүй байдлын албанаас өчигдөр /2019.01.01/ мэдэгджээ. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд түүний тагнуул хийсэн нь нотлогдвол 20 хүртэлх жил хорих ялаар шийтгэж ажээ.

Паул Уэланыг баривчилсан тухай ОХУ-ын Гадаад хэргийн яам АНУ-ын Төрийн департментад өчигдөр албан ёсны мэдэгдэл хүргүүлжээ. Энэ тухай АНУ-ын Төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч “Венийн конвенцод заасны дагуу хоригдсон иргэнийг АНУ-ын консултай холбож өгөх ёстой тул бид энэ тухай ОХУ-д хүсэлт тавьсан. Хүсэлтийг хүлээн авна гэдэгт найдаж байна” гэв.

Паул Уэланийг өнгөрсөн Баасан гаригт /2018.12.28/ Москва хотноо баривчилсан байна. Тэрбээр өдгөө 48 настай бөгөөд 2016 оныг хүртэл АНУ-д төвтэй, олон улсын хүний нөөцийн компанид  ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаад өнгөрсөн жилээс автомашины эд анги нийлүүлэгч БоргВарнер компанид аюулгүй байдал хариуцсан захирлаар ажиллаж байв.

Паул Уэлан нь өмнө нь Москвад хэд хэдэн удаа ажил болон хувийн шугамаар зорчиж байсан бөгөөд арванхоёрдугаар сарын 22-ны өдөр тэнгисийн цэрэгт хамт алба хааж байсан найзынхаа хуримд оролцохоор  очсон хэмээн түүний ах Дэвид Уэлан хэлжээ. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Москвад очсон ч хуримын ажиллагаанд оролцоогүй тул найзууд нь түүнийг алга болсон хэмээн цагдаад хандсан байна. Харин түүнийг баривчлагдсан тухай найзууд болон гэр бүлийнхэн нь өчигдөр л мэдсэн аж.

Тэрбээр ОХУ-д өргөнөөр хэрэглэгддэг, Фейсбүүктэй төстэй платформ болох “ВКонтакт”-ыг олон жил хэрэглэсэн бөгөөд хамгийн сүүлд “дараагийн зогсоол Москва” гэх постыг бичсэн байна. Тэрбээр орос хэлээр бичсэн олон постны дор сэтгэгдэл үлдээдэг байжээ. Харин Паулыг баривчлагдсан өдөр буюу арванхоёрдугаар сарын 28-нд түүний “ВКонтакт” хаяг руу өөр хэн нэгэн нэвтэрсэн болохыг тогтоожээ. Түүний ах Дэвид Уэлан нь Паулыг “ВКонтакт” хаягийг олон жил хэрэглэснийг мэдээгүй, мөн түүнийг орос хэл огт мэддэггүй гэжээ.

Өнгөрсөн сард АНУ-д хоригдож байгаа ОХУ-ын иргэн Марина Бутина тагнуул хийснээ хүлээн зөвшөөрсөн билээ. Түүнийг тагнуул хийсэн, гадаадын агентуудын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн хэргээр өнгөрсөн оны долдугаар сард баривчилсан юм.  Бутинаг АНУ-д зургаан сар хорьсны дараа ОХУ-д шилжүүлэн өгч магадгүй байгаа аж.

АНУ-ын 2016 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ыг хөндлөнгөөс оролцсон хэргээр хоёр орны харилцаанд таагүй уур амьсгал бий болсон бол тагнуулын хэргүүдээс улбаалан шинэ онд хоёр улсын харилцаа хэрхэх нь эргэлзээтэй байна.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-02 202.179.27.169

улс терийн золионд хэн ч хэлмэгдэж болзошгYй..

Avatar

Зочин 2019-01-02 103.9.91.40

Зөрүүлээд л АНУ-д байгаа нэг иванийг бариад тагнуул гэж нэрлээд хорьчих.

Avatar

Зочин 2019-01-02 64.119.18.92

Хөөрхий дөө, урд нь тэгсэнийг одоо хүртэл мэдээгүй юм бол энд оролцох хэрэггүй…

Avatar

Ovgon 2019-01-02 112.72.11.117

Ha ha ha yaag unen. Teneg ivanuud naiziinhaa hurimand ochihoor yavsan huniig hils heregt gutgesen bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж