Цэргийн бүртгэлээс зайлсхийвэл 100 мянган төгрөгөөр торгоно | News.MN

Цэргийн бүртгэлээс зайлсхийвэл 100 мянган төгрөгөөр торгоно

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Цэргийн бүртгэлээс зайлсхийвэл 100 мянган төгрөгөөр торгоно

Ихэнх залуус мэс засал, чих, хамар, хоолойн өвчнөөр тэнцдэггүй

Цэргийн бүртгэлээс зайлсхийвэл 100 мянган төгрөгөөр торгоно

Нийслэлийн хэмжээнд цэргийн бүртгэлийн ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр /2019.01.02/ Хангарьд ордонд болж байна. Цэргийн бүртгэлийг энэ сарын 4-ний өдрөөс 21-ний өдрүүдэд дүүрэг, хороодод зохион байгуулах юм.


ЗАЛУУС МЭС ЗАСАЛ, ЧИХ, ХАМАР, ХООЛОЙН ӨВЧНӨӨР ТЭНЦДЭГГҮЙ

Зохион байгуулагчдын зүгээс цэргийн насны залуусын эрүүл  мэндийг сайжруулахад анхаарч ажилласан гэдгээ онцолж байлаа. Үүний хүрээнд 2018 оны эхний улирлаас эхлэн нийслэлийн хэмжээнд цэрэг татлагаар орж, эрүүл мэндээр чөлөөлөгдөж  буй залуусын нэгдсэн мэдээллийн сантай болжээ. Ингэснээр цэрэг татлагад хамрагдаж буй залуус ямар өвчнөөр цэргийн албанаас чөлөөлөгдөж байгааг тоон мэдээллээр харах боломжтой болсон гэдгийг албаныхан  хэллээ.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, дэд хурандаа С.Баярмагнай ярихдаа “Цэрэг татлагад хамрагдаж буй залуусын өвчлөлийн хувьд мэс заслын өвчлөл болон чих хамар хоолойн өвчнөөр ихэвчлэн хасагдаж байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд цэргийн албанд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байгаа залуусын тоо буурч байна. Нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн шалтгаанаар цэргийн албанаас завсардаж буй залуус 20 гаруй хувьтай байгаа” гэв.

ЦЭРГИЙН БҮРТГЭЛД БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БОЛ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

“Цэргийн албыг нэг жилийн хугацаатай биеэр хаах,  хоёр жилийн хугацаатай гэрээт алба хаах, цэргийн албыг дүйцүүлэн хаах, оюутан цэрэг, цэргийн дүйцүүлэх албыг мөнгөн төлбөрөөр хаах гэсэн таван хэлбэр бий” гэдгийг нийслэлийн Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар хэлэв.

Хэрэв цэргийн албанаас зайлсхийж, бүртгүүлээгүй бол 100 нэгж буюу мянган төгрөгөөр, цэрэг татлагаас завсардсан иргэдийг 150 мянган төгрөгөөр торгодог эрх зүйн зохицуулалттай юм байна. Мөн Засгийн газраас жил бүр цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийн хэмжээг тогтоодог. Өнгөрөгч 2018 оны хувьд цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг 5,7 сая төгрөгийг тогтоосон байна.

Цэргийн бүртгэлийг ажлын өдөр 09:00-19:00 цаг хүртэл зохион байгуулна. Амралтын өдрүүдэд нийслэлийн хороодод өглөө 10:00-18:00 цаг хүртэл бүртгэх юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2019-01-02 59.153.112.192

naad UIX Said nariinxaa xuuxduudiig exleed yavuulj bai muusain b***a ung mungu xarsan uxer mongolchuudaa daraa ni xarts ardiin xuuxdiig yavuulj bai tegeed tseregt tsergiin nuuts gej baixgui shuu muusaun b***a naraa

Avatar

Зочин 2019-01-02 202.21.106.161

Шал дэмий ажил хийж байх юм. Маниусыгаа шулахаас өөр шидгүй пиздакууд

Avatar

оо 2019-01-02 59.153.114.59

Торгосон нь зөв. Хороогоор дүүрэн орон байр, карманы хулгайч нар

Avatar

Баагий 2019-01-02 203.91.115.37

Нас барсан хэдэн хүнээ хасаад шинээр насанд хүрсэн хүмүүсээ нэмээд хэдэн тоо гаргаж чаддаггүй юм байх лаа.Жил болгон л ингэж хүмүүсийн ажил алдуулж тэнэгтэх юм лаа.Ийм юмыг ер ойлгохгүй юм.

Avatar

Зочин 2019-01-02 103.229.121.136

Шал дэмий юм хийж , ажил хийсэн гэж тайлан гаргах шалтаг

Avatar

zochin 2019-01-02 66.181.166.134

Засаг төр нь хөл толгойгоо олохоо болилоо. Дээгүүрээ томчууд нь учраа олоод энгийн хүмүүс иргэддээ үлгэр үзүүлээд ажил төрлөө ном журмынх нь дагуу явуулаад эхэлбэл жирийн иргэдийн хууль ёс , дэг журам , ажил төрөлдөө хандах хандлага өөр болоод ирэх бхаа.Өнөөдөр нийгмийн сэтгэлзүй нэн тогтворгүй байгаа шүү. Иргэдийг болохоор торгоно, дэглэнэ, чангална журамлана гээд байдаг томчуудыг болохоор юу ч болоогүй юм шиг орхиод байгаа нь хир шударга юм бол

Avatar

Зочин 2019-01-02 66.181.168.199

tsalingaa tetgevree nedmdeggui, nemehiighusdeggui baij avah bolohooroo цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн төлбөрийг 5,7 сая boltol nemj chadjeeiim hurdatstai nemj bolj bgaa yum uu, irgediin tsalin, tetgever 1 saya hureh yagaa ch ugui bhd shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж