"Мөн үү, тийм үү” энэ үгийг уншихад уншигч таны санаанд “Х-ТҮЦ” хамтлагийн жүжигчин Батаа санагдаж байгаа байх. Харин сүүлийн үед жүжигчин Батаа буюу Б.Баттөмөрийг бид "Банш" Батаа гэх нэрээр нь илүүтэй сайн танидаг болоод байгаа. “Мөрөөдлийн театр”-ийн жүжигчнээр ажиллаж, олон түмэнд инээд бэлэглэж яваа авьяаслаг нэгэн. Түүний хувьд өөртэйгөө усны дусал мэт адил гэмээр бүсгүйтэй гэр бүл болж, хоёр сайхан охины аав, ээж болцгоосон билээ. Тэгвэл жүжигчин "Банш" Батаа дахин нэг үрээ удахгүй өлгийдөн авах гэж байгаа юм байна.
Э.БУРАМ