Герман улс гуравдагч хүйсийг албан ёсоор зөвшөөрлөө

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Герман улс гуравдагч хүйсийг албан ёсоор зөвшөөрлөө

Герман улс гуравдагч хүйсийг албан ёсоор зөвшөөрлөө

Холбооны бүгд найрамдах Герман улс /ХБНГУ/-ын Үндсэн хуулийн цэц гуравдагч хүйс буюу интерсексийг 2017 оны арваннэгдүгээр сард хүлээн зөвшөөрч байсан бол үүнийг тусгасан хууль нь өчигдрөөс /2019.01.01/ эхлэн хэрэгжиж эхэлжээ. Ингэснээр Герман улсын иргэн бичиг баримт дээрээ хүйсээ эрэгтэй, эмэгтэй болон саармаг гэсэн гурван сонголтоос сонгон, тэмдэглүүлэх боломжтой болсон байна.

Тус улсад 2013 оноос интерсекс хүмүүс бичиг баримт дээрээ эрэгтэй, эмэгтэй гэсэн сонголтын аль алийг нь сонгохыг зөвшөөрч байсан аж. Харин эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш гуравдагч хүйсийг албан ёсоор, хуулиараа хүлээн зөвшөөрснөөр бүх бичиг баримтаас гадна ном хэвлэл, санал асуулга, олон нийтийн ариун цэврийн газруудад “Х” буюу саармаг хүйстнүүдэд зориулсан хүйсийн шинэ ангиллыг нэмэхээр болжээ.ерсекс гэдэг нь эр эсвэл эм хүйсийн хэвшмэл ойлголтод багтдаггүй хүйсийн шинж тэмдэгтэй төрсөн хүнийг хэлдэг байна. Интерсекс хүмүүст эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алиных нь шинж тэмдэг байдаг бөгөөд биеэ эрэгтэй ч биш, эмэгтэй ч биш байдлаар авч явдаг. НҮБ-ийн мэдээлснээр дэлхийн хүн амын 1.7 хувь нь гуравдагч хүйстэй буюу ярианы хэллэгээр “манин” төрдөг ажээ.

Интерсекс шинж тэмдэг нь эхийн хэвлийд, анх төрөхөд нь, бэлгийн бойжилт эхлэхэд, эсвэл насанд хүрсний дараа ч илэрч болдог.

ЭХ СУРВАЛЖ: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж