Кливлендийн нисэх онгоцны буудалд агаарын тээврийн "Frontier Airlines"-ийн нислэгээр зорчсон зорчигчдын биеийн байдал муудсаны улмаас хэд хэдэн усны цоргыг хаасан талаар тус нисэх онгоцны буудлын албаны эх сурвалж мэдээлжээ.
Агаарын тээврийн “Тампа Фронтьер Эйрлайнс” компанийн 1397 нислэгээр мягмар гаригт зорчсон дор хаяж зургаан зорчигчийн бие тавгүйрхэж өвдсөн байна. “Тампа” олон улсын нисэх онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч Жанет Шербергер онгоц газардах мөчид дээрх зорчигчдын дотор нь муухайрч огиулсан талаар ярьжээ. Эрүүл мэндийн ажилтнууд өвчний шалтгааныг хараахан тогтоож чадаагүй байгаа ч “Кливленд Хопкинс” олон улсын нисэх буудлын ажилтнууд зорчигчдын бие тавгүйрхэхэд усны цоргууд нөлөөлсөн байж болох эсэхийг судалж байгаа аж.
Зорчигчид Кливлендийн нисэх онгоцны буудлын усны цоргуудаас ус уусан талаараа ярьсан хэмээн тус онгоцны буудлын хэвлэлийн төлөөлөгч Мишель Диниа мэдээлсэн байна. Өвдсөн зорчигчдыг эмнэлэгт хүргэсэн бөгөөд үлдсэн зорчигчдод онгоцноос буухаас нь өмнө “Тампа” нисэх онгоцны буудалд хагас цаг орчим саатахыг анхааруулсан талаар Шербергер хэлжээ. Зорчигч Сандра Паломино хэдийгээр өөрөө өвдөөгүй ч зорчигчдын биеийн байдалд дараагийн хэдэн өдрүүдэд анхаарал хандуулахыг хүссэн байна. Тус онгоцоор нийт 266 зорчигч зорчиж явсан талаар Шербергер хэлжээ.
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ