Шинэ оны эхний өдөр найман давхраас үсрэхийг завджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Шинэ оны эхний өдөр найман давхраас үсрэхийг завджээ

Шинэ оны эхний өдөр найман давхраас үсрэхийг завджээ

Баярын өдрүүдийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг хүргэе. Хоёр оны заагт нийслэлчүүд бид харьцангуй тайван шинэ оноо угтсан ч халаасны хулгай, осол гэмтлийн дуудлага, өвчлөлийн дуудлага бусад өдрүүдтэй харьцуулахад нэмэгдсэн болохыг холбогдох байгууллагаас мэдээлж байна.

Мэдээлэл шуурхай удирдлагын төвд /МШУТ/ баярын өдрүүдэд 7452 дуудлага хүлээн авчээ. Үүнээс төрөхийн дуудлага 46, осол гэмтлийн 191, өвчлөлийн 815 дуудлага ирсэн байна. Тус төвд жирийн өдрүүдтэй харьцуулахад дуудлага мэдээлэл ихтэй байсан ч онц ноцтой зөрчил гараагүй гэдгийг мэдээллээ. Эдгээр өдрүүдэд цагдаа, онцгой, эмнэлгийн түргэн тусламжийн алба хариуцлагатайгаар уялдаа холбоотойгоор ажилласан байна. Үүнээс гэмт хэрэг, зөрчлийн 1200 гаруй дуудлага мэдээлэл хүлээн авснаас гэмт хэргийн шинжтэй 70 дуудлага бүртгэгдсэн байна. Харин Яаралтай түргэн тусламжийн тусгай дугаарын утсанд мянга гаруй дуудлага иржээ.

СОГТУУГААР ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ЖОЛООДОХ ЗӨРЧИЛ БУУРЧЭЭ

Тээврийн цагдаагийн албанд баярын өдрүүдэд зам тээврийн осолтой холбоотой 365 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 296 дуудлага бүртгэгдэж 15 хүн гэмтсэн байна. Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 22 зөрчлийг илрүүлжээ.

Бүртгэгдсэн осол хэргээс дурдвал 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Багахангай дүүрэгт явган зорчигч  39 настай эрэгтэй Э нь автомашинд мөргүүлж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийн осол хэргийн шалтгаан нөхцөл явган зорчигчийн буруутай үйлдэл тодорхой хувийг эзэлж байна. Зам тээврийн ослын тухайд бусад өдрүүдтэй харьцуулахад зөрчил буурсан гэж Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

ХОЙД ЭЦГИЙНХЭЭ АМИНД ХҮРСЭН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Өнгөрсөн баярын өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Дотоодын цэрэг, Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан. Баярын өдрүүдэд хүн амины хэрэг, согтуурсан үедээ осгож нас барсан хоёр, хулгайн гэмт хэрэг 12 хэрэг бүртгэгджээ.

Хамгийн ноцтой нь 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдөр Сонгинохайрхан дүүрэгт оршин суух хаягтай А нь өөрийн хойд эцэг 48 настай М-ийн биед халдаж амь насыг нь хохироосон байна. Хэргийн шалгалтын явцад А нь архидан согтуурсны улмаас уг хэргийг үйлдсэн бөгөөд үргэлжлүүлэн шалгаж байна. Он солигдохын заагт ноцтой хэрэг зөрчил бүртгэгдээгүй ч халаасны хулгайн гэмт хэрэг, бага насны хүүхэд эцэг эх асран хамгаалагчаасаа төөрөхөөс урьдчилан сэргийлж цагдаагийн алба хаагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллажээ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДАЛД АЖИЛЛАЛАА

Онцгой байдлын алба хаагчдын хувьд баярын өдрүүдэд гал түймрийн 12 дуудлага, эрэн хайх нэг, өндрөөс аврах нэг дуудлага хүлээн авчээ. Тухайлбал, Дархан-Уул аймгийн Дархан суманд иргэн Б-ийн автомашин шатаж байна гэсэн дуудлага 2019 оны нэгдүгээр сарын 1-ны өдрийн 11.41 цагт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын зургаан аврагч галыг 35 минутын дотор унтраасан байна.

Мөн нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 14-р  хороонд есөн давхар угсармал байрны найман давхраас хүн унаж гэмтсэн тухай дуудлага 2018 оны нэгдүгээр сарын 1-ны өдрийн 13:47 минутад иржээ. Дуудлагын дагуу нийслэлийн онцгой байдлын зургаан аврагч газар дээр нь ажиллаж 37 настай эрэгтэй Ү гэх иргэнийг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ найман давхраас олс ашиглан бууж байгаад гурван давхрын гоо сайхны салоны дээвэр дээр унаж гэмтсэн байсныг эсэн мэнд буулгаж ЯТТТ-д шилжүүлэн өгчээ.

Э.АРИУН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж