Гишүүд бойкотлоогүй бол эдгээр асуудал шийдэгдэх байлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Гишүүд бойкотлоогүй бол эдгээр асуудал шийдэгдэх байлаа

Гишүүд бойкотлоогүй бол эдгээр асуудал шийдэгдэх байлаа

УИХ-ын гишүүд Монголын төрийн үйл ажиллагааг гацааж, ажил хаялт зарлаад сар гаруй хугацаа өнгөрч байна. Нэр бүхий 40 гишүүн  УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан, шаардлагаа биелтэл нэгдсэн чуулган, Байнгын хороодын хуралдаанд оролцохгүй бойкотолж байгаа юм. Одоогийн байдлаар УИХ-ын нэгдсэн чуулганы ирц бүрдээгүй шалтгаанаар найм дахь удаагаа хойшлогдсон. Энэ долоо хоногт чуулган хуралдах эсэх нь мөн л тодорхойгүй байна.

Хэрэв  УИХ-ын чуулган найман удаа хойшлогдоогүй  бол олон чухал хуулийн төслүүдийг хэлэлцэж  мөн хэд хэдэн томилгоог хийх байлаа.

Тухайлбал, нэн түрүүнд чуулганаар хэлэлцэгдэх асуудлын эхэнд Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдыг томилох байсан ч өнөө хэр энэ салбар сайдгүй  ажиллаж байна. Монгол Улс түүхэндээ хахир өвлийн хүйтэнд анх удаа ХХААХҮ-ийн сайдгүйгээр мал тооллогын ажлыг эхлүүлж, өвөлжилт хүндэрч байгаа энэ үед энэ салбар эзгүйрч сайдгүй яамны ажил урагшлахгүй нь лавтай. Хуульд 30 хоногийн дотор Засгийн газрын гишүүнийг томилох заалттай. Хуулийн энэхүү хугацаа өнгөрсөн гэсэн үг. Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын асуудлыг Байнгын хороо долоо хоногийн дотор хэлэлцэж УИХ-аар оруулах байсан ч өнөөдрийг хүртэл хаалганы гадна гацлаа.  Түүнчлэн Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг огцруулах асуудлыг Засгийн газраас өргөн барьж улмаар Эдийн засгийн байнгын хороо уг асуудлыг долоо хоногийн дотор хэлэлцэх ёстой байсан ч, уг  асуудлыг хэлэлцэж чадаагүй, хууль зөрчөөд буй.

Гол гол хуулийн төслүүд болох Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэгдэхгүй байсаар шинэ онтой золголоо. Үүний уршгаар алтны татвар төлдөг компаниуд  таван хувиар татвар төлөх үү гэдэг нь тодорхой бус болж байгаа юм. Татвар төлөх эрх зүйн үндэслэлгүй болж байгаагаас алтны компаниуд алтаа тушаахгүй байдал үүсвэл Монгол Улсын валютын нөөцөд шууд нөлөөлнө гэдгийг УИХ-ын дэд дарга хэдэнтээ сануулсан ч тусыг эс олов.

Мөн чуулган гацсан дээрх хугацаанд  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судлах чиг үүрэг бүхий Түр хороо байгуулах төслийг УИХ-аар танилцуулах ёстой ч хугацаа алдаад байна. Мөн 2019 оны нэгдүгээр сарын 01-нээс Төрийн албаны тухай хууль хэрэгжиж  байгаатай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн дүрэм батлах тухай, төрийн зарим байгууллагын албаны ангилал, зэрэглэлийг тогтоох  зэрэг тогтоолууд батлагдах ёстой байлаа.

Энэ мэтчилэн цаг хугацаатай, хууль тогтоомжууд хэрэгжиж чадахгүй  төрийн ажил гацаж байгааг эрх баригчдад сануулъя

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭГДЭХЭЭР ХҮЛЭЭГДЭЖ БУЙ БУСАД ХУУЛИЙН ТӨСЛҮҮД:

-Нотариатын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 13 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/
– Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
– “Түр хороо байгуулах тухай” /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой үүссэн асуудлыг шалган судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий/ Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр нарын 9 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар нарын 8 гишүүн 2018.11.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– Шуудангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– Хэмжил зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– “Төрийн аудитын талаар төрөөс баримтлах бодлого” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Дамба-Очир нарын 6 гишүүн 2018.10.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– Сонгуулийн тухай хуулийн зарим хэсэг хүчингүй болсонд тооцох тухай /Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 14 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан/
– Иргэний болон аж ахуйн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
– Гэмт этгээдийг шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
– Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улс хоорондын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.12.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
– Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар тогтоолтой холбогдуулан/
– “Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэлийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 4 гишүүн 2018.12.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– “Төрийн албаны зөвлөлийн Ажлын албаны бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
– Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
– Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэдээлэл /Хаалттай/
– Ерөнхий сайдын мэдээлэл: Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж