“Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-аар шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

“Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-аар шалгарлаа

“Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-аар шалгарлаа

Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын хамт олон 2018 оны “Улсын тэргүүний биеийн тамир, спортын хамтлаг”-аар шалгарлаа.

Байгууллага хамт олныг биеийн тамир спортоор тогтмол хичээллэх таатай нөхцөл боломж, орчин бүрдүүлэх, бие бялдрын соёл олгох, биеийн тамир-спортын арга хэмжээг тогтмол зохион байгуулсан тул ийнхүү шагнаж, урамшуулсан байна.

Онцгой байдлын газар нь 2017 онд орон нутгийн дэмжлэг, туслалцаа, алба хаагчдын өөрсдийн дотоод хүч, нөөц бололцоог ашиглан “Аврагч” спорт заалыг барьж, ашиглалтад оруулсан юм.

Ингэснээр алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, гал унтраах техникийн олон төрөлт спортын бэлтгэл сургуулилтаа жилийн аль ч улиралд хийх, бүсийн хэмжээнд томоохон уралдаан, тэмцээнийг зохион байгуулах боломж бүрдэн, ажиллаж байна гэж Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж