Улаан нүдэн гаригийн сувгууд хайлмагийн бүтэц болох нь тогтоогдов

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Улаан нүдэн гаригийн сувгууд хайлмагийн бүтэц болох нь тогтоогдов

18Улаан
нүдэн гаригийн уснаас үүсэлтэй гэж байсан газрын гадаргын олон онцлог
нь халуун лавын урсгалаас бүрдсэн байж магадгүйг эрдэмтэд тогтоожээ.
Урьд өмнө нь Улаан нүдэн гаригт ус байсан гэж байсан бол одоо асуудал
улам ч ээдрээтэй болж байна. Эрдэмтэд өөрсдийн энэ ажлынхаа талаар 
Техаст болсон Сарны болон гаригийн шинжлэх ухааны бага хурал дээр
тайлагнажээ. Энэ талаар NASA-гийн сайтад ч бичсэн байна. Эрдэмтэд Улаан
нүдэн гаригийн 270 км-ын урттай нэгэн сувгийг онцлон судалж, уснаас
үүссэн гэж үзэж байсан юм. Эрдэмтэд сансрын аппаратаас авсан олон тооны
зургийг судлан бүсийн маш тодорхой зураглал гаргажээ. Өмнөх
судалгаагаар гол гольдроос үүдэлтэй гэх олон тооны “арлуудыг” илрүүлсэн
байв. Харин одоо эрдэмтэд халуун хайлмагийн урсгалын шинж тэмдэг
илрүүлж эх булгийг нь олоод байна. Тэд сувгууд сейсмогийн идэвхээс
үүссэн гэж дүгнэжээ. Гэрэл зургуудыг Mars Reconnaissance Orbiter (MRO)
гэх сансрын зондод байрлуулсан аппаратын тусламжтайгаар авчээ.
Тухайлбал, сансрын аппаратын HiRISE  камер 300 км-ын өндрөөс Улаан
нүдэн гаригийн гадаргын 30 см-ын хэмжээний бүтцийг гаргах чадалтай
гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж