Өнгөрсөн 2018 онд ОХУ-аас Израиль руу албан ёсоор цагаачилсан иргэдийн тоо 45 хувиар өслөө хэмээн Израилийн мэдээллийн “Сохнут” агентлаг мэдээлснийн РИА Новости эш татсан байна. Энэ нь 11 мянган иргэн гэсэн үг юм.
“Сохнут” агентлагийн мэдээлснээр Израиль руу цагаачилж ирсэн иргэдийн тоогоор ОХУ тэргүүлж байгаа юм. Харин хоёрдугаарт Украин орж байна. 2018 онд Украинаас 6500 иргэн цагаачлан иржээ. АНУ болон Канадаас нийлээд 3500, Францаас 2600, Бразилаас 700, Их Британиас 300 цагаач ирсэн байна. Нийтдээ 2018 онд Израиль 30 мянган гадаадын иргэнийг цагаачлалын статусаар хүлээн авсан байна. Харин 2017 онд 28 мянган цагаач хүлээн авч байжээ.