Гималайгаас Монголыг чиглэсэн "мессеж"

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Гималайгаас Монголыг чиглэсэн "мессеж"

Гималайгаас Монголыг чиглэсэн "мессеж"

Далай ламын хойд дүрээ эрэлхийлсэн чөлөөт орон нь Монгол мөн үү?

Арван дөрөвдүгээр Далай лам 2018 оны арванхоёрдугаар сарын 23-нд Энэтхэгийн Бихар хотноо байрлах Махабоди Ариун сүмдээ дагалдагчидтайгаа уулзах үеэрээ улс төрийн өргөн хүрээтэй асуудлууд, Энэтхэг, Хятадын харилцааны талаар ярилцсаныг “Hindustantimes” нийтэлжээ. Эдүгээ 84 насыг хүрч буй тэрбээр ирээдүйн талаар, тэр тусмаа Далай ламын ирээдүйн талаар юу ярив гэдэг нь анхаарал татсан юм. Тэрбээр “Далай ламын хоёр гурван дүрийг ярих ёсгүй. Далай ламын хойд дүрийг Хятадын Засгийн газар тодруулж томилчихдог. Энэ бол миний бизнес биш. 1969 онд анх удаа Далай ламыг үргэлжлүүлэх эсэхээ шийдэхийн тулд би Түвдийн ард түмний дунд байсан. Тэд шийдэх ёстой. Би 2011 онд тэтгэвэрт гарсан. Тиймээс миний бодол санаа Хятадын уламжлалт сэтгэлгээнээс илүү либерал юм. Далай ламыг тодруулахдаа чөлөөт улс оронд шийдэх ёстой. Гэхдээ Түвдэд биш. Яагаад гэвэл Түвд эрх чөлөөгүй газар билээ” гэжээ.

Хамгийн сонирхолтой нь тэрбээр “Далай ламын институт Монголд ойрхон тул Монголын ард түмэн оролцож байх ёстой. Гималайн ард түмэн буддын шүтлэгтэй бусад орныг оролцуулах олон улсын Бурханы шашны бага хурлаар энэ асуудлыг шийдэх ёстой гэж би бодож байна. Далай ламын 15 дугаар дүрийг дэг журамгүй тодруулбал институци нь гутамшигтайгаар арилна. Энэ байгууллага 14 дүгээр Далай ламын хувьд сайн дураараа ардчилсан байгууллага байх болно” гэсэн байна.

Харин Хятадын тухайд “Хятад улс эдийн засгийн хувьд баян байхын зэрэгцээ материаллаг хөгжлийн эдийн засгийн үр өгөөжийг авчирч, сүнслэг байдлаараа бид Хятадын сая сая Буддад туслах болно. Энэ нь харилцан ашигтай байх болно. Түүхийн хувьд, Түвд Хятадад хэзээ ч байгаагүй бөгөөд үүнийг  Хятадын зарим түүхчид ч хүлээн зөвшөөрдөг. Хүмүүс надаас Энэтхэг, Хятадын харилцааны ирээдүйн талаар асууж байна. Энэтхэг эсвэл Хятад ч бие биенээ устгах чадваргүй гэж би хэлдэг. Тэд бага зэргийн цочромхойтой аз жаргалтай амьдрах ёстой.

Мөн “Та Хятадад очиж мөргөл хийхийг тэсэн ядан хүлээж байна уу” гэхэд “Тийм ээ. Мэдээж хэрэг. 1954 он гэхэд би Хятадын Засгийн газарт 13-р Далай ламын Вутай Шаныг зорихыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Одоо ч хүсэл эрмэлзэл минь хэвээр байгаа ч энэ нь Хятадын Засгийн газрын мэдэх асуудал юм” гэжээ.

“Миний бие Түвд, харин сүнслэг, оюун санааны хувьд би Энэтхэг юм хэмээсэн Далай лам “Хэдэн арван жилийн турш АНУ-ын Засгийн газар бол Түвдийг хүчтэй дэмжигч байсан. Би жил бүр эрүүл мэндийн үзлэгт орохоор АНУ-д очдог байсан. Сүүлийн хоёр жилд биеийн байдал муудсанаас очиж чадаагүй. Делид эмчлүүлж байна. Хавдраа эмчлүүлэхийн тулд мэс засал хийлгэхээр байсан ч эмч нарын баг миний нас өндөр болсон тул эрсдэлээс эмээж мэс заслын оронд цацраг идэвхт бодисоор эмчлэхээр болсон. АНУ надад хэтэрхий хол байна” гэжээ.

Ямартай ч Далай ламын хойд дүрийг тодруулах нь дэлхий дахинд сонирхолтой хэвээр байна. Дээрх ярианаас ч гэсэн “энд тэндээс мэр сэр тодруулдаг” дүрүүдээс илүү Монголоос тодруулах хүсэл эрмэлзэл нь бүүр түүр мэдэгдсээр байв.

Хятадын хувьд Тайваньтай харилцах харилцаа, ШХАБ, Түвд, түүний дотор Далай ламын асуудал гадаадын улс оронтой тогтоох харилцааны уур амьсгалд нь чухал нөлөөтэй байдаг. Геополитикийн хүрээлэнгийн захирал асан, шинжлэх ухааны доктор, профессор Д.Мягмар “Далай ламын хойд дүрийн асуудал” нийтлэлдээ нэгэн сонирхолтой зүйлийг дурдсан байдаг. Тэрбээр “БНХАУ-ын Шашны хэрэг эрхлэх газраас Түвдийн асуудлыг хурцатгахгүй байхын тулд хэдэн жилийн өмнө түвдүүдийн оюун санааны амьдралтай холбоотой өвөрмөц заавар гаргасан тухай мэдээлэл  дэлхийд түгээд байна. Энэхүү зааварт “амьд бурхан”-ы хойд дүрийг тодруулахдаа зөвхөн Хятадын Засгийн газрын дэмжлэгтэйгээр гүйцэтгүүлэхээр тусгасан гэж таамаглаж байгаа. Түүнчлэн энэ нь хууль бөгөөд түүнд Хятадын Засгийн газар бөгөөд Шашны хэрэг эрхлэх газрын зөвшөөрөлгүйгээр өөрийгөө тунхагласан “амьд бурхан”-ыг хууль бус хэмээн үзнэ. Далай ламын хойд дүрийг тодруулах явц хилийн чанадад байгаа ямар ч бүлэг, хувь хүний нөлөөн дор явагдах ёсгүй гэж заасан байгаа гэж хаа сайгүй яригдаж байгаа болно” гэж бичсэн явдал юм.

Үүнд “Өөрийг нь амьд байх үед Түвд, Хятадаас тусгаар тогтнохгүй бол зөвхөн чөлөөт улсын нутагт дахин төрнө гэж 14 дүгээр Далай лам 2000 онд хэлсэн. Далай ламын саналын агуулга нь Түвд, Монголын бурхан шашинтнуудын дунд явуулсан санал асуулга явуулж хойд дүрээ тодруулах тухай байдаг. Далай лам өөрийн хойд дүрийг Хятадаас л биш бол хаанаас ч, ямар ч хэлбэрээр тодруулж болно гэж үздэг. Далай лам нас барвал  Хятадын Засгийн газар Панчин ламыг тодруулсан шигээ өөр Далай ламыг Түвдийн дээд зиндааны өөрийн талыг баримтлагч лам нарын туслалцаатайгаар  тодруулах бололтой. Энэ нь эцсийн дүндээ 14 дүгээр Далай ламын гэрээслэлийн дагуу тодруулсан шинэ Далай лам, Түвдийн лам нар тодруулж Хятадын Засгийн газраас албан ёсоор хүлээн зөвшөөрсөн Далай лам гэсэн хоёр Далай лам гарч ирэх магадлалыг бий болгож байна” гэсэн байдаг. Эрдэмтний энэ нийтлэлийг эндээс ЭНД-ээс олж унших боломжтой.

Харин Далай ламын хамгийн сүүлд өгсөн ярилцлага дээрх эрдэмтний яриаг бүрнээ баталж, байр суурийн тухайд юу ч өөрчлөгдөөгүйг нотолж байна. Товчхондоо тэрбээр эрх чөлөөгүй Түвдээс биш, Хятадын Засгийн газрын “томилсноор” биш хойд дүрээ тодроосой гэж хүсч байгаа нь Монголоос гэсэн хүсэлт ч байж болохоор мессежийг өгчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
296
ТэнэглэлТэнэглэл
18
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж