"MNTM" шоуны ихэр охид "Гоёо" брэндийн моделиор сонгогджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

"MNTM" шоуны ихэр охид "Гоёо" брэндийн моделиор сонгогджээ

"MNTM" шоуны ихэр охид "Гоёо" брэндийн моделиор сонгогджээ

Сайнтай муутай олон талаараа үзэгчдийн анхаарлыг татаад буй “Mongolia”s Next Top Model" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын дугаар үзэгчдийн  хүртээл болж байгаа. Тэмцээний оролцогчид дундаас хамгийн өвөрмөц гэж хэлж болохуйц охид бол Б.Цэцэгмаа, Б.Цэцэгсайхан нар.

Загварын ертөнцөд хөл тавиад багагүй хугацааг үдсэн тэд дизайнер мэргэжилтэй гэдгээ дурдаж байсан билээ. Сонирхолтой нь  тэдний төрсөн эгч болох  Б.Ундраа мөн л дизайнер бөгөөд  2012 онд "Гоёл" наадмаас "Гран При" шагнал хүртэж байсан гэдэг. Харин тэдний аав охиддоо хувцас урлаж өгдөг байсан гарын дүйтэй басхүү мэдрэмжтэй нэгэн байсан учир охид загварын ертөнцөд ийн хөл тавьжээ. Тэгвэл өөрсдийн биеэ авч яваа байдал, загварын мэдрэмж зэргээрээ бусдаас ялгарч чадсан ихэр охид  "Гоёо" брэндийн моделиор сонгогджээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
82
ЗөвЗөв
11
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж