Казахстан улсын нэрийн өмнөөс барилддаг жүдоч Г.Отгонцэцэг жил бүр “Энэрэл” төвийн хүүхэд багачуудыг баярлуулдаг билээ. Тэрбээр оны өмнөхөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжлийн “Энэрэл” төвд очиж, бяцхан хүүхдүүдийг баярлуулжээ.
Г.Отгонцэцэг тархины саажилттай хүүхдийн хөгжилд анхаарч тэднийг бусад хүүхдийн адил өөрийгөө хөгжүүлэхэд нь тусалж байгаа багш нарт талархал илэрхийлж, баярласнаа илэрхийлсэн байна. Тэрбээр энэхүү арга хэмжээг шинэ оны өмнөхөн Монголд ирэх үеэрээ хийгээд буцдаг.
Жүдо бөхийн шилдэг тамирчдын нэг Г.Отгонцэцэг 2016 онд Бразилд болсон зуны олимпийн наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж хүрэл медаль хүртсэн билээ. Мөн 2017, 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, дэлхийн хошой медальтан болсон юм. Тэрбээр өнгөрсөн оны төгсгөлд 48 кг-ын жиндээ есд эрэмбэлэгдсэн байна.
Г.Отгонцэцэг багш Д.Энхбаатарын хамт Казахстан улсад бэлтгэл сургуулилтаа хийж байгаа билээ.
Зочин 2019-01-02 202.9.42.87
Монгол залуутай гэр болохоо мартваа. Энэ жилийн дэхийн аваргад болон ирэх жилийн олимпын наадамд медаль хүртэх болтугай гэж ерөөе. Мундаг тамирчин шүү. Амжилт хүсье
Дэмжигч 2019-01-02 66.181.160.113
Уранцэцэгийг навс дарж байгаа зөв зөв чамайг эх орондоо байхад эд нар дэмжсэн үү зөвхөн Уранцэцэг гэдэг чиний дэвжээний алчуурыг дэмжээд үнэн байдлыг дэлхийн тавцанд харуулж чадаж байгаа мундаг охин амжилт хүсэе
Gone 2019-01-02 202.179.25.241
Баярлалаа, Отгонцэцгээ, амжилт хүсье