Хотын даргын "гоё" үггүй үдэш

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Хотын даргын "гоё" үггүй үдэш

Хотын даргын "гоё" үггүй үдэш

Жил жилийн шинэ жилийн баярын үдэш нийслэлчүүд хотын даргынхаа үгийг сонсдог заншил тогтоод уджээ. Тэр дундаа “Улаанбаатарын мөнгөн үдэш”-ийг Сүхбаатарын талбайдаа үзэж, уламжлал ёсоор хотын дарга үгээ хэлж, шинэ оноо угтдаг. Тэгвэл энэ жил хотын даргын үүргийг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарын мэндчилгээг сонслоо. Хэдийгээр хийсэн ажлыг нь багийн нөхөд нь “хангалттай” гэж үнэлсэн ч хотын дарга С.Батболдыг намынх нь дарга, Ерөнхий сайдын хүсэлтээр чөлөөлсөн.

Түүний оронд НИТХ-ын дарга С.Амарсайханыг томилуулах саналд намынхан нь нэгдсэн ч оны өмнө шийдэж чадаагүй юм. Учир нь нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж, ээлжит XXI хуралдааныг шинэ оны өмнөхөн цуцалсан. Тиймээс 2019 оноо хотын иргэд бид албан ёсны даргатайгаа хамт угтаж чадаагүй ч гэлээ “Улаанбаатарын мөнгөн үдэш”-тээ уламжлал ёсоороо саатлаа. Баярын цэнгүүн болдгоороо болж, байгаа дарга нарынхаа үгийг сонсдогоороо сонслоо. Харин одоо тэдний ажлаа хийх л үлдлээ. Энэ долоо хоногт нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн албан ажил, арга хэмжээ, гадаадын томилолт нь дуусч, хүндэтгэх шалтгаангүйгээр хурлаа хийж, хотын даргатай болно гэдэгт "найдна".

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж