Хацү башёд Монголын 24 бөх барилдана

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Хацү башёд Монголын 24 бөх барилдана

Хацү башёд Монголын 24 бөх барилдана

Японы мэргэжлийн сүмо бөхийн Хацү башё нэгдүгээр сарын 13-ны өдөр Токио хотод эхэлнэ. Хацү башёд их аварга Хакүхо М.Даваажаргал, Какүрюү М.Ананд болон Кисэносато нарын аваргууд барилдана. Дээрх аваргуудын хувьд өнгөрөгч арваннэгдүгээр сарын башёг бэртлийн улмаас өнжсөн билээ. Мөн озэки Такаясү, Гоэйдо, Гүржийн бөх Точиношин болон сэкивакэ Такакейшёо, Тамаваши Б.Мөнх-Оргил нарын өндөр цолтнууд бий.

Дээд зиндаанд аваргуудаас гадна Ичиножёо А.Ичинноров, Таканоива А.Баасандорж, Чёошёома Г.Мөнхсайхан нарын манай бөхчүүд барилдана. Жюүрёод Дайшёохо Р.Шижижрбаяр, Азүмарюү С.Тодбилэг, Миторюү Б.Төрболд, Араваши Э.Дөлгөөн, Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар нар барилдах бол нийт 24 монгол бөх барилдахаар болсон байна.

2019 оны эхний башё нэгдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд Токиод болно.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж