Гуравдугаар сарын 1-ний "2000"

Хуучирсан мэдээ: 2019.01.02-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 1-ний "2000"

Гуравдугаар сарын 1-ний "2000"

Шинэ оны эхэнд UB FILM-ийн “2000” уран сайхны киноны трейлер албан ёсоор цацагдаж эхэллээ. Уг киног бодит түүхээс сэдэвлэн бүтээжээ.

Одоо л багцалсан сум шиг нэгдэхгүй, тэмцэхгүй  юм бол хожим хойно цусаар уйлаад ч  оройтсон байх вий хэмээн сануулах, Манж Чин улсын харьяанд эх орон, эрх чөлөөний төлөө тултаж тэмцэж, мэдэрсэн монголчуудын тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.

“2000” уран сайхны киноны ерөнхий продюсер, зохиолчоор МУСГЗ П.Батсайхан, ерөнхий найруулагчаар МУСТА Б.Отгонзориг нар ажиллажээ.

Киноны хөгжмийг Монгол Улсын морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан бичиж, тусгай тоглолтыг чуулгын уран бүтээлчид тоглохоор төлөвлөж байгаа юм байна.

Манжийн дарлалын хүндхэн цаг хугацааг бодитоор харуулахыг зорьж, эх орон, эрх чөлөөнийхөө үнэ цэнийг эргэн мэдрэх боломжийг UB FILM-ийн уран бүтээлчид “2000” киногоор дамжуулан хүргэх аж. Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн “2000” уран сайхны киноны нээлт ирэх гуравдугаар сарын 1-ий өдөр болох юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж