Путин шинэ оныг муу мэдээгээр угтав

Хуучирсан мэдээ: 2019.01.01-нд нийтлэгдсэн

Путин шинэ оныг муу мэдээгээр угтав

Путин шинэ оныг муу мэдээгээр угтав

ОХУ-ын төв хэсгийн Магнитогорск хотноо орон сууцны барилгад газ дэлбэрснээс дөрвөн хүн амь үрэгдэж, 40 орчим хүн сураггүй болжээ. Хэргийн газар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин очиж, аврах, эрэн хайх ажиллагааны үйл явцтай танилцжээ. Гадаа -17 хэмийн хүйтэнд нурангид дарагдсан хүмүүсийг аврахаар гал сөнөөгчид цагтай уралдан ажиллаж байна. Аврагчид 16 хүнийг олж эмнэлэгт хүргэсний хоёр нь хүүхэд бол тав нь хүнд гэмтжээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өглөөний 06 цагт нэгдүгээр давхарт болжээ. Тус давхарт албан газрууд болон долоон дэлгүүр үйл ажиллагаа явуулдаг аж. Дэлбэрэлтийн улмаас орон сууцны 48 өрөө нурсан байна. Тухайн үед орон сууцанд 120 гаруй хүн байжээ. Тус орон сууц нь 1973 онд баригджээ.

ОХУ-ын хууль хяналтынхан газ дэлбэрсэн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Магнитогорск нь Москва хотоос 1695 км зайтай оршдог аж.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж