Агаарын ариухан хөдөө нyтгaa зopьё! | News.MN

Агаарын ариухан хөдөө нyтгaa зopьё!

Хуучирсан мэдээ: 2019.01.01-нд нийтлэгдсэн

Агаарын ариухан хөдөө нyтгaa зopьё!

Агаарын ариухан хөдөө нyтгaa зopьё!

Хуучин оноо үдэж, шинэ оноо угтах торгон мөчид Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандаж, мэндчилгээ дэвшүүлсний дотор миний олзуурхсан нэг эшлэл байнаа. Юу хэмээвээс:

– 2019 он “Эрс шинэчлэлийн жил” болох болно. Ард түмний оролцоо, дэмжлэгээр “Эрс шинэчлэл”-ийн үр дүнд Монгол Улсад хүчирхэг төр, хуулийн засаглал, шударга ёс ялан мандаж иргэн бүр баялгынхаа эзэн байх болно гэжээ.

УИХ-ын дарга М.Энхболдын Шинэ жилийн мэндчилгээнд эшлэл болгох бас ийм мөрүүд байна:

– Элэг нэгт монгол ахан дүүс ээ,
– Төр, засгаас авч хэрэгжүүлж буй эдгээр бодлого, хууль эрх зүйн шинэ орчны ач холбогдол үйлдвэрлэгчдэд таатай нөлөөлж, тэдний хөдөлмөрийн үр шимээр Монгол эх орон минь хөгжин цэцэглэнэ гэдэгт би эргэлздэггүй.
– Тиймээс 2019 онд эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна.

Дээрхи хоёр эшлэлийг хослуулаад ийм нэг нийтлэл бичих санаа он солигдох яг тэр мөчид надад гэнэт бууснаа толилуулъя!

“Эрс шинэчлэлийн жил”–энэ бол хоосон уриа лоозон биш, биетэй бодитой хэрэгжих болоод л тэгж нэрлэсэн хэрэг. “Эрс” гэдэг тодотгол нь бүр ч таалагдлаа. Нялцаганахгүй, толгойг нь илэхгүй хандана хэмээн ойлгогдож байна.

Хэрэв хүчирхэг төр, хуулийн засаглал мандана гэж л байгаа бол түүнийгээ юуны өмнө 1.5 сая хүн ардад шууд заналхийлж буй Улаанбаатарын хорт утааг арилгахад чиглүүлье. “Эрс шинэчлэл”-ээ юуны өмнө утаан дээр гаргая. Утаа таригчдад “эрс”-ээр хандая, “эрс” гэсний цаана “өршөөлгүй” гэсэн утга орших болтугай!

Хэрэв газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржиж л байгаа юм бол түүнийгээ утаа буруулсны төлөөсөнд нийслэлийг орхин хөдөө рүүгээ нүүх хөдөөгийн уугуул иргэдийн эргэж сэхэх өөдлөн дэвжихэд нь чиглүүлье. Өөр гарц алга боллоо хэмээн энд төр-засгаа, нийслэл дэх үй олон нутгийн зөвлөлүүдийг уриалан дуудъя!

Гэгээлэг бус баримт: Нийслэлийн агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын утаа эзэлж байна. Зарим судалгаагаар 90 хувь гэсэн. Дэлхийн Банкны албан ёсны сайтад (worldbank.org/mn/news/feature/2018/06/26/) ингэж бичжээ:

– Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах нь гэр хорооллоос эхэлнэ.
– Улаанбаатар хот өнөөдөр дэлхийн хамгийн өндөр агаарын бохирдолтой хотуудын нэг болж, ялангуяа гэр хороололд өвлийн улиралд PM2.5 агууламж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас тогтоосон 24 цагт зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс даруй 100 дахин илүү байна.
– Нөхцөл байдал тун ноцтой байгааг харгалзан НҮБ-ын Хүүхдийн Сан агаарын бохирдлын нөлөөг бууруулах зорилгоор яаралтай арга хэмжээ авахыг уриалав гэжээ.

Итгэл төрүүлэх бас нэг гэгээтэй мэдээ: Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 2019 оны тавдугаар сарын 15-аас хойш нүүрс түлэхийг хориглох тогтоол гаргав гээд “2018.02.28”-ны өдрөөр огноолжээ. Тэр мэдээнд өгүүлснээр, Улаанбаатар хотын Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжээс бусад иргэн, аж ахуй нэгж байгууллага түүхий нүүрс хэрэглэхийг 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хориглов. Түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлахтай холбогдуулан сайжруулсан түлшний эрэлт нийлүүлэлт болон үнийн тэнцвэрт байдлыг хангах асуудлыг судалж, 2018 оны долдугаар сарын 1-нээс өмнө шийдвэрлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарт тус тус даалгав гэжээ.

Одоо болохоо байлаа, гэр хороололд суугчдад “аюулын харанга” дэлдлээ шүү. Хичнээн их тэмцээд, мянга суулт өлсгөлөн зарлаад Налайх, Багануураас шуудайлж ирдэг түүхий нүүрсийг нь төр-засаг түлүүлэхгүй гэж байна. Түүхий нүүрс түлүүлэхгүй гэж байгаа юм чинь хог хаймар, тоосго, өөр шатдаг элдэв юм түлэхийг чинь бүр хориглох болно. Гэр хорооллынхонд маш их мөнгөн торгууль ногдоно. Хуулийн засаглал хүчирхэг төртэйгээ хавсраад энэ дээр ажиллана, агаар бузарлаж бохирдуулсныхаа төлөө гэр хорооллын утаа суунаглуулагчид нийслэлд байх суух газаргүй болох гэж байна.

Иргэн бүр баялгынхаа эзэн байх болно гээд Төрийн тэргүүн маань айлдчихлаа. Тэр баялгаа хөдөөнөөс шилжин ирээд нийслэлд утаа үйлдвэрлэж буй иргэд нийслэлээсээ олж хүртэх чинь өнгөрсөн. Нийслэлд ирээд аж амьдрал, ахуй нөхцөл, эрүүл мэнд чинь бүр дордлоо гэдгийг эрхбиш ойлгож мэдрэх цаг нь болсон.

Эх орны өнцөг булан бүрд бүтээн байгуулалт, үйлдвэрлэл өрнөж, газрын шимээр ургац арвижиж, эрдэнэт мал сүрэг маань түм бумаар өсөн үржинэ гэдэгт итгэлтэй байна хэмээн парламентын дарга чинь ерөөжээ. “Өнцөг булан бүрд” гэсэн байна шүү, нийслэлд, Улаанбаатарт гээгүй байна. Хэдийгээр 20 саяын наана цаана зөрүүтэй хэлж бидний толгойг эргүүлсэн ч 67 сая мал сүрэг чинь хөдөө эзнээ хүлээж байна. Хязгааргүй их тал хангайдаа аз жаргалаа цогцлоох үүд хаалга чинь нээлттэй байна.

Ийм учраас Улаанбаатарыг гамшигт оруулсан гэмээ цайруулаад Ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн үг, нэрт хөгжийн зохиолч З.Батсүхийн ая, нэрт дуучин Д.Банзрагч дуулж амьдруулсан «Хөдөө нутаг сайхан» дуугаар уриа цууриа хийж сэтгэлээ жигүүрлэн хөдөө рүүгээ буцагтун! Та нарт Улаанбаатарт ямар ч аз жаргал алга! Зовлонг нь хангалттай амслаа шүү дээ!

Алсын анирхан уулс дундаа
Агаарын ариухан нь хөдөө юм аа хө

Ажил хийж амьдран суумаар
Ай даа сайхан нутаг юм даа хө

Уулс, үүлс гүнд нь тусах
Усны тунгалаг нь хөдөө юм аа хө

Урт насалж удаан жаргамаар
Урамтай сайхан нутаг юм даа хө

Цэлмэг тэнгэрийн од тоолон
Цэцэг нь түгсэн хөдөө юм аа хө

Цэвэрхэн охид нь хань болмоор
Цэнгүүн сайхан нутаг юм даа хө

Хүний санаа ариухан цагаан
Хүрээлж угтсан хөдөө юм аа хө

Хүчин хүргэж бүл нэмээд
Хүсэм сайхан нутаг юм даа хө!

МОНГОЛЫН ШИЛДЭГ НИЙТЛЭЛЧДИЙН

КЛУБЫН ГИШҮҮН Д.БАЯРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

bayarhuu 2019-01-01 222.109.0.138

battulga ch ahadalgui eronhii;och er n tolgoi baidag yum uu ganzagyn naimaachin miww gene hujaa l yu manan l g\ene bayahuu ooroo manangiin neseg bugdiig buudaj ***h heregtei har amia bofson hulgaoch nar putintei adil

Avatar

Иргэн 2019-01-01 202.126.89.241

Энэ яБаярхуу дандаа ингэж дарга нарт далдганаж долоож явах юмаа. Чи тэгээд еерее хотоос гарч амьдарч чадах у

Avatar

Зочин 2019-01-01 64.119.19.194

Энэ хэдэн байшингаас чинь болж хот руу шаваад байгаа юм биш. Гол нь ажлын байр. Ажлын байр байвал хаана ч амьдарсан яахав.Тэртусмаа ёстой агаарын ариухан хөдөө нь дээр биз. Ажил орлого хаана байна, тэнд л төвлөрөл үүснэ. Тийм учраас л машиндаа хоносон ч хамаагүй хөдөө даарч хөрөн, шороо тоос хүнд хортой нөхцлийг үл харгалзан нүүрс тээвэрт 5, 10 мянгаараа монгол эрчүүд ажиллаж байна шүү дээ.

Avatar

Зочин 2019-01-01 202.9.44.177

Utaanbaatarchuud chin manai huduud ih l durgui humuus, icheed irj chadahgui bailgui dee, ted bas manai huduud urjuulsen maliin mah iddeggui, huduunii suu uudaggui, huduunii nogoo iddeggui gejuugaa

Avatar

ард түмэн 2019-01-01 139.5.217.122

оюутнуудыг хотоос гаргая

Avatar

ард түмэн 2019-01-01 139.5.217.122

энхболдын үг угаасах худлаа энэ олон жил төрийн өндөр албан тушаалд ажиллхлаа ард түмний төлаа юу хийж гийгүүлсийн харин ч ард түмний эсрэг үйл ажиллагаа явуулж бсан уб хотын бүх газрыг Цэлмэг Сандуй 2 оор дамжуулж зарж үрж хот гэж замбараагүй хөл гишгэх үайгүй болсон газрын бачлаг 30 хан өөрийг нь оруулаад гэр бүлийн мэдэлд бдаг ард түмэн бүр тартагтаа тултал ядуурсан ийм л дүр зураг хараглаж бга одоо яагаад гэнэт эх орноо хөгжүүлэх юм яриад унав аа

Avatar

Зураач 2019-01-01 2.122.248.241

Ямар үхсэндээ хот руу ингэж шавдаг байна аа! Монголын хөдөө нутаг үнэн гоё, стрессгүй ш дээ.

Avatar

Зочин 2019-01-01 103.26.193.77

76 жаахан сэтгэл гаргаад идэж уулгүй 2 жил тэсээд хөтөлбөрөө яг таг биелүүлээд үйлдвэр барьж ажилтай болговол олон эерэг өөрчлөгдөх зүйлүүд ар араасаа ундаран гарахаар байна. малчид нь малаа сайхан үнэ хүргээд өгдөг. үйлдвэр нь малчдаа шулахгүй бүтээгдэхүүнээ өгдөг болчвол болоо доо

Avatar

Зочин 2019-01-01 107.77.173.12

Нүхэн жорлонд баадагийг больсон цагт бүх зүйл орвонгоороо өөрчлөгдөнө. 21-р зууны монгол нүхэн жорлонгоосоо салаагүй байна гэдэг ичмээр.

Avatar

Зочин 2019-01-01 202.9.42.113

Фейсбуукээр нэг авгай утаанаас болж байраа турээслуулчээд ходоо гарч амьдарлаа ий ий ий гээд уйлаад байсан шуу дээ ходоо гарч амьдрана гэдэг чинь тицм л аймаар муухай эмгнэлт уйл явдал юм байлээ шуу

Avatar

Зочин 2019-01-01 203.91.115.43

Утаа таригч хөөрхийсийг, утаагаар хөлжигчид нь илүү хамгаалах байх. Яг үнэндээ жинхэнэ утааны үндэс нь ажил хийдэггүй, хоосон чалчигч цагаан захтангууд

Avatar

Зочин 2019-01-01 203.91.115.43

Мэндчилгээ болохоос бодлого биш ш дээ. Баярхүү энд тэндээс уншсан юмаа хагас дутуу ойлгоод салхилаад…

Avatar

Зочин 2019-01-01 202.9.43.100

Баярхуу буруу ярьж бн хедеегеес хотруу нууж ирэх муу юм биш ийм цеехен хумуусээ ажил терелтэй байр оронтой болгож чадахгуй байгаа арчаагуй тер засаг хотынхон бид буруутай Багануур Налайх Зуунмодыг орон сууцжуулж том хот болгоход л гэр хороолол алга болно хумуус тевлерне гэдэг бол еерее боломж юм .харин хедеегуур байгаа онцын хэрэггуй олон сумуудыг татан буулгаж аймгын тевуудэд зардалыг нь нэмэж егех замаар томруулах бодолго барих хэрэгтэй

Avatar

Баяр 2019-01-01 139.5.219.250

Эгийн голын уцстанцыг бариад шөнийн тарифийг 0 болговол 5 жилийн дотор утаа арилна. Оросын элчинг дуудаад Байгал нуураас гарсан уцстанцуудаа хаахгүй бол манай улсын уцс барих эрхийг хаах эрхгүы болохыг мэдэгдэх хэрэгтэй бус уу. Ерөнхийлөгч Азийн цахилгааны сүлжээгээ дараа нь шийдвэл аз. Эхлээд эгийн голын УЦСтанцынхаа зөвшөөрлийг дээрэнгүй Оросуудаас булааж авцгаая.

Avatar

зочин 2019-01-01 66.181.161.116

Санааг дэмжиж байнааа

Avatar

Иргэн 2019-01-01 122.201.21.103

Агаарын бохирдлын бүс дэх гэр, байшин дотор тэнд байгаа бүх хүмүүсийг толгой дараалан хүнд өвчин хэдхэн жилийн дотор олохуйц их хэмжээний хорт бодисууд байдгийг оркууд ер нь мэдэж байгаа болов уу? Эртхэн хөдөө рүүгээ явах нь хамгийн эхлээд өөрсдөд чинь л хэрэгтэй.

Avatar

Болдоо 2019-01-01 66.181.160.76

Одоо хэзээ ч хөдөө буцахгүй. Харин Улаанбаатараас бусад суурийн газар болох Дархан Эрдэнэт Өмнөговийн уурхайнууд луу 500 мянга орчим хүнийг шилжүүлэн тэнд суурьшуулах боломж байна.

Avatar

Баярхүүд 2019-01-01 66.181.187.125

Баярхүү та манлайлаад хөдөө гараач. Тэгвэл мөн ч олон хүн хөдөө гарна даа.

Avatar

Хотын иргэн 2019-01-01 66.181.160.112

Баярхүүгийн саналыг бүрэн дэмжиж байна, хөдөөнөөс ирээд ажилгүй, гэртээ галгүй, гэдсэндээ хоолгүй өдөр хоног өнгөрөөн тусламж тэтгэмжээр амьдран суугаа иргэдийг албадлагаар л нүүлгэхгүй бол тэд явахгүй, Б,Жаргалсайхан бас нэг санал хэлсэн дээ мал өгөөд нүүлгэх гэх мэт аль тохиромжтой хувилбар сонгоод даруй нүүлгэе, хотын амьдрал үнэхээр хүндэрлээ, хотоо аварья хотынхон минь

Avatar

ЖЮДОЧИД БОЛОН ЖДҮЧИД ЗАЙЛААРАЙ 2019-01-01 120.16.141.56

ХӨДӨӨНИЙХНӨӨС ИЛҮҮ ЖЮДОЧИН ЖОНКУУ БОЛОН ЖДҮЧИН ТОПОР НАР ЭНЭ УЛС ОРНЫГ, ИРЭЭДҮЙГ МААНЬ УСТГААД ДУУСГАЛАА

Avatar

Равдан-2 2019-01-01 202.9.43.115

Яг одоо бол өмнөх хувьчлалаар авсан малаа барчихсан модоо барьсан гуйлгачин хүмүүсийг хөдөө рүү нь буцаах боломж байна. Ингээд хөдөөгөөс хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөний урсгал буцаад хөдөөг чиглэнэ. Япончууд нийслэл Токиогоосоо өөр газар луу шилжин суурьших хүмүүст 27 мянган доллар амлаад байгаа. Харин манайд бол тийм мөнгө өгөх тэнхээ байхгүй.

Avatar

Равдан 2019-01-01 202.9.43.115

Баярхүү яг голыг нь олоод хэллээ. Харин тэр хүмүүсийг хөдөө рүү нь яаж буцаах юм бэ гэдгийг хэлсэнгүй орхижээ. Энд миний бодлоор засаг мянгат малчдаас цөөн тооны мал худалдаж аваад /зээлээр авсан ч болно/ хөдөө орон нутаг руу шилжин суурьшиж амьдрах хүмүүст нэг удаа үнэгүй "малжуулах" аяныг орнүүлбэл зохино. Гурван саалийн үнээ, 10 хонь, 5 ямаа, уналгын 2 морь өгье гэвэл хөдөө рүүгээ буцах хүмүүс олон байгаа гэж бодно.

Avatar

Зочин 2019-01-01 66.181.185.48

Нийслэлээ нүүлгэе. Шинэ хотын цахилгаан, дулаан, усны хангамжийн асуудлаа төр хариуцах нь мэдээж. Эдгээр дэд бүтцийн асуудал шийдэгдсэн нөхцөлд үлдсэнийг нь хувийнхан хийчихнэ. Манай барилгын компаниуд өмнө нь ганц байр бариад апартмент нтр гэж зардаг байсан бол одоо бол хотхоноор нь, дүүргээр нь барьж чадна гэдгийг өнгөрсөн онуудад харуулсан.

Avatar

зочин 2019-01-01 202.9.43.9

Дэмий юм ярьж байхаар Богд уулаа сэтэльеэ гээч .

Avatar

Дарь Сүхбаатар 2019-01-01 103.229.120.10

Зөв. УБ-ыг задалж, тарааж л хөгжүүлнэ…

Avatar

Marcus 2019-01-01 73.193.97.64

Ooroo ehleed hodoo garchaach.

Avatar

Зочин 2019-01-01 208.54.80.255

Хотын хүн юмаа бид нар. Суугуул та нар л буцацгаа.

Avatar

Зочин 2019-01-01 149.167.33.143

ХӨӨРХИЙ ГЭНЭН ЮМ ГЭНЭН ЮМ

Avatar

Зочин 2019-01-01 103.26.194.229

СОХОР НОХОЙ ДҮЙВЭЭНЭЭР .

Avatar

Зочин 2019-01-01 112.72.11.104

Нутгийн зөвлөл бишээ. Тэд чинь баярхуу, сайрхаж хэдэн гаруудын бөөгнөрөл байдаг юм. Толгой нь хоосон нөхдүүд. Хийж байгаа юм нь

, морь, бөх, хүүхэн, хийд, суварга, ойн ёслол ивээн тэтгэх, мөнгө босгож цохих. Ном хэвлэж шахах. Орон нутгийн удирдлагатай амбийцархан өрсөлдөх. Сонгуульд нэр дэвшигчийг лобидох. Өөр бүтээлтэй юм юу ч үгүй. Аль л хоосон толгойтой, нэр ашиг хөөцөлдөгчдөөр дүүрэн. Хөдөө тийш нүүх хөшүүрэг ганц хоосон дуу төдийхөн байж болохгүй. Ямар соц эрин биш дээ.

Avatar

Зочин 2019-01-01 112.72.11.104

Соц эринд мунхаг монголчууд тэнэг, гэнэн байсан. Бас аймхай. Тэднийг ганц дуугаар хөөргөн, нэг үдэш таанцлуулаад маргааш нь захиргаадан тулгах аргаар хөдөөш нь чулуудчих амархан байсан. Гэтэл одоогийн монголчууд тэнэгээсээ доошлоод мунхаг гэх түвшинд хүрсэн. Санаа гэж нохой. Амар хууртахгүй. Мунхаг учраас мугуйдлан зүтгэнэ. Шунал гэж барагдахгүй. Хөдөө нутагт үйлдвэр ажиллуулаад гэх мэтийг үлгэр тэдний инээдийг л хүргэнэ. Миний санахад жилдээ 50-60 мянгаараа шилжин ирэх үндэс шалтгааныг судлах.

Avatar

Зочин 2019-01-01 112.72.11.104

Мэдээж зах зээл л байгаа. Үүнээс өөр бодит үндэслэл олдохгүй. Тэхээр мөнгө гэсэн үг. Мөнгөний эсрэг тэмцэх арга бас л мөнгөн дээр суурилж таарна. Бид ямар үүнээс өөрөөр ждүчин, ломбардчин, 60 тэрбумчин мэтийн бодлого боловсруулагчдаар дүүрсэн хүнд суртлын апаратад найдалтай биш. Тэхээр татвар л эцсийн арга. Төлж чадахгүйг нь хүчээр нүүлгэ. Гэх маягаар бид төвлөрлийг ялах арга байна.

Avatar

утаатай тэмцэх зөв 2019-01-01 122.201.22.216

ebarimt ын буцаан олголтын мөнгөө өөрөө амархан авч болох юмыг facebook ийн танихгүй хүнээр авахуулах гэж хулхидуулж байгаа сурагтай энэ нь утаанд хордож дүгнэх чадвараа алдаж буй хүн олширч байна гэсэн үг Утаатай хурдхан тэмцэхгүй бол УлаанБаатарын бүх иргэд нийтээрээ мангар болох аюултай болж байна шүү

Avatar

Жарантай 2019-01-01 202.131.225.197

Эхлээд төлөв юм ярьж байснаа гэнэт хүүхэн шиг аальгүйтээд явчдаг байна.

Avatar

Иргэн 2019-01-01 59.153.114.131

Гэр хорооллын хүндэт иргэн та өвлийн цагт өөрийгөө болон хотын бусад иргэдийг шууд бусаар хордуулж гай учруулж байна гэдгээ нэг ухамсарлаж үзсэн үү?

Avatar

Зочин 2019-01-01 59.153.114.131

Үүнийг ухамсарлаж чадахгүй бол Та жинхэнэ орк юм даа.

Avatar

Зочин 2019-01-01 59.3.175.36

Ямар хэцүү юм дуулгаж байнаа.Одоо яаж амьдарнаа.цахилгаан халаагуур авч тэврээд хэвтхээс.цахилгааний төлбөрөө буулгаачээ шөнийх нь тарипыг тэглэж өгөөчээ.

Avatar

иргэн 2019-01-01 202.179.24.82

Хөдөөнөөс Хотруу нүүж шилжин ирэгсэд Цагаачидыг Нутаг орон Төрсөн газарлуугаа эргэж Нүү гэмээр юмаа Эднээс болж Хотын Бид ёстой Утаанд том жижиггүй Хордож Цаг бусаар Хорвоог хорогдож Хорт хавдартай болж байнаа Уг нь ийм замбараагүй Ардчилал гэж баймааргүй юмаа

Avatar

Зочин 2019-01-01 64.119.24.100

энд ардчилал ямар хамаатай юм, эргүү минь

Avatar

Зочин 2019-01-01 208.54.80.255

Ардчиллаар гул барьж хаа дуртай газраа юу дуртайгаа хийж байгаагийн гор ингэж гарч байгаа юм.

Avatar

Эрс хөөж гарга 2019-01-01 202.9.43.28

Огтын ажил төрөлгүй, заль мэх, хулгай зэлгий, тэтгэмж,тэтглэгээр хоног өнгрөөж буй айл өрх УБ-т олон мянгаар байна. Эхний ээлжид эдгээрийг нутаг буцаах. Хорт утаа% хөрсний бохир,гэмт хэрэг…. буурна. дээд биш техникумын хагас дутуу мэдлэг өгч буй 95 дээд нэртэй хулхи сургуулиудыг 20-30 хүртэл цөөл. Хөдөө гарга. Утаа, бохир,гэмт хэрэг, ядуурал, бөглөрөл буурна. Хэдэн малч өрхийн арай гэж олсон хэдэн төг-ийг нь хүүхдээр дамжуулан суйлж буй энэ сургуулиуд ханатлаа идсэн.одоо боллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж