Японы мэргэжлийн сүмо бөхийн холбооноос цолтой бөхчүүдийн цалинг энэ сараас эхэлж 6-7 хувиар нэмэх шийдвэрийг оны өмнө гаргасан. Ингэснээр ёкозүна цолтон сар бүр гурван сая хүртэл бол озэки 2,5, сэкивакэ болон комүсүби 1,8, маэгашира 1,4, жюүрёо зиндааны бөхчүүд 1.1 сая иен авах болсон юм. Мөн гурав, дөрөв, тав, зургадугаар зиндааны бөхчүүдийн цалинг 10 хувиар нэмсэн байна. Үүнээс гадна Сүмогийн холбооноос өнгөрөгч онд бөхчүүдийн ёс зүйн асуудалтай холбоотойгоор дэглэлтийн асуудлыг зогсоох шийдвэр гаргасан.
Өнгөрөгч сард 28 настай Таканиоива А.Баасандорж доод зиндааны бөхийг хэлсэн зүйлийг мартсан гэж нүүрэнд цохиж гэмтээсэн хэрэг гарсан билээ. Тиймээс сүмогийн холбооноос бөхчүүдэд дарамт учруулсан тохиолдолд башё өнжөөх болон сүмогоос хөөх хүртэл шийтгэл хүлээлгэхээр болсон байна. Мөн туслах болон залуу бөхчүүдийг дэглэсэн сүмочдод шийтгэл оноож анхааруулга шийтгэлээс эхлээд шууд зодог тайлуулахаар болжээ.
Сануулахад, 2019 оны эхний башё нэгдүгээр сарын 13-27-ны өдрүүдэд Токиод болно.
Холбоотой мэдээ