Дакар раллид уралдах Монголын баг Перуд очжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.01-нд нийтлэгдсэн

Дакар раллид уралдах Монголын баг Перуд очжээ

Дакар раллид уралдах Монголын баг Перуд очжээ

Авто спортын олимп гэгддэг “Дакар ралли 2019” олон улсын тэмцээн Перу улсын нутаг дэвсгэрт энэ сарын 06-17-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна.

XXXXI удаагийн раллид 40 орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор бүртгүүлжээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд нийт гурван тамирчин өрсөлдөнө.

Энэ удаагийн Монголын багийн ахлагч, чиглүүлэгчээр ОУХМ Ө.Бямбадэлгэр, жолоочоор Ө.Бямбацогт, мехнакаар Б.Баттөр, техникийн зөвлөхөөр Г.Аранзал, менежерээр Д.Баярбилэг, Г.Тэмүүжин, Б.Хатанбаатар нар ажиллах бөгөөд тэд Перуд очоод байна.

Автомашины SxS ангилал буюу дөрвөн дугуйтаар оролцох автоспортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар 413 дугаартай уралдахаар болжээ.

 “Дакар ралли” уралдааны замд Монголын баг тамирчид анх 2013 онд мотоциклийн төрлөөр оролцож эхэлсэн бөгөөд 2015 оны хүртэл автомашин, мотоциклын төрлөөр оролцож байжээ.

Ө.Бямбадэлгэр 2015 онд Монгол, Унгарын хамтарсан багт чиглүүлэгчээр уралдаж, 10 өдрийн уралдааныг дуусгаж байсан юм. Тэрбээр “Дакар ралли” уралдаанд Монголын анхны финиш хийснэ чиглүүлэгч гэх амжилтыг үзүүлсэн билээ. Мөн тухайн жил ОХУМ Ө.Бямбацогт оролцсон  ч техникийн эвдрэлээ болж замаа дуусгаж чадаагүй юм.

“Дакар ралли 2019” уралдаан Перу улсын нутагт арван өдрийн турш 5603 км үргэлжлэх бөгөөд нийт замын 70 хувь нь элсэн цөл, байгалийн хамгийн хүнд бартаатай замд шилдгүүдээ тодруулна.

Уралдааны талаарх мэдээллийг Dakar 2019 Team Mongolia фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж