Хуучирсан мэдээ: 2019.01.01-нд нийтлэгдсэн

МАН-ын гурван гацалт

МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрийн дагуу Су.Батболд өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Түүний оронд  хотын даргаар С.Амарсайханыг томилох  асуудал гацаатай шинэ оныг угтав. Түүнчлэн Засгийн газрынх нь гурван сайдын асуудал бас л гацаатай хэвээр байна.  Хамаарал бүхий компанидаа ЖДҮ-гийн зээл авсан Б.Батзоригийн оронд ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг томилох, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа, ЗТХ-ийн сайд Ч.Содбаатар нарыг чөлөөлж, орны хүмүүсийг томилох асуудал хэзээ орж ирэх нь тодорхойгүй байгаа юм. Түүнчлэн  "бандааш"-ны асуудлаар өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдсөн Д.Гантулгын тойрог дахь нөхөн сонгуулийн асуудал гацаатай байна. Өөрөөр хэлбэл, хот, засаг, УИХ гээд МАН-ынхан Монголын төрийг бүхэлд нь гацаажээ.

Б.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж