Ким Жон Ун “америкчуудад” шинэ оны мэндчилгээ илгээв

Хуучирсан мэдээ: 2019.01.01-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун “америкчуудад” шинэ оны мэндчилгээ илгээв

Ким Жон Ун “америкчуудад” шинэ оны мэндчилгээ илгээв

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун он солигдох мөчид ард түмэндээ хандан телевизээр мэндчилгээ дэвшүүлжээ. Гэвч түүний мэндчилгээ ард түмнээс гадна АНУ-ын ерөнхийлөгчид хандсан байв. Ким Жон Ун хэлэхдээ бид цөмийн зэвсгээс татгалзах байр сууриндаа хэвээр байгаа боловч АНУ-аас эдийн засгийн хориг арга хэмжээгээ үргэлжлүүлсээр байвал Хойд Солонгос “бодлоо өөрчилнө” хэмээжээ. Мөн тэрбээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хэзээ ч уулзахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

Хойд Солонгосын баллистик пуужин болон цөмийн туршилтыг хориглох зорилгоор АНУ ба НҮБ-аас тус улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ тавьсан байгаа.

Ким Жон Ун өнгөрсөн 2017-2018 оны шинэ жилийн мэндчилгээндээ АНУ болон Өмнөд Солонгостой энх тайвныг эрэлхийлэхээ мэдэгдсэнээр олон улсын дипломат нөхцөл байдлыг эрс өөрчилсөн билээ. Үүний дараа хоёр Солонгосын тамирчид хамтран нэг баг болж өвлийн Олимпийн наадамд оролцсон юм. Улмаар Ким Жон Ун өнгөрсөн 2018 оны зургадугаар сард АНУ-ын ерөнхийлөгчтэй түүхэн уулзалт хийж, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахаар ярилцсан байв.

Эх сурвалж: ВВС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж