Долларын ханш 2654 төгрөгтэй тэнцэв | News.MN

Долларын ханш 2654 төгрөгтэй тэнцэв

Долларын ханш 2654 төгрөгтэй тэнцэв

Долларын ханш 2654 төгрөгтэй тэнцэв

2018 оны нэгдүгээр сард 2426 төгрөгтэй тэнцэж байсан ам.долларын ханш бага, багаар өссөөр 2018 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 2654 төгрөгтэй тэнцжээ. Өөрөөр хэлбэл, жилийн дотор ам.долларын ханш 230 орчим төгрөгөөр нэмэгджээ. Ам.долларын ханш өсөлт дотоод болон гадаад шалтгаантай. Сангийн яамны зүгээс гадаад худалдааны дайн болон дэлхийд өрнөж буй улс төрийн тэмцэлтэй холбон тайлбарлаж байгаа бол Монголын эрх баригчдын зөрчил гадаадын хөрөнгө оруулалтыг татахад сөргөөр нөлөөлж буй. Энэ нь дотогшлох долларын урсгалыг царцааж байна гэж эдийн засагчид дүгнэх болсон.  Өнгөрсөн 2018 онд улсын төсөв анх удаа ашигтай гарсан нь дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний ханш өссөнтэй холбоотой. Ялангуяа нүүрсний зах зээл сэргэсэн. Гэвч оны сүүлээр Хятад улс нүүрсний импортоо багасгасан нь энэ онд төсөвт сөргөөр нөлөөлнө гэсэн болгоомжлолж байгаа юм. Ам.долларын ханшийн өсөлтийг барихаар Монголбанк мөнгөний бодлогоо чангаруулж, бодлогын хүүгээ нэг хувиар нэмсэн билээ.

Б.БАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-01 59.153.115.231

БАЯРТСАЙХАН, ЧОЙЖИЛСҮРЭН ХОЁРЫН БАЛГААС БОЛЖ МОНГОЛ ТӨГРӨГ 2000-ААС 2500 БОЛЖ БАЙСАН. ОДОО ХҮРЭЛБААТАР, БАЯРТСАЙХАНЫ ХОЁРЫН БАЛГААС БОЛЖ ТӨГРӨГ 2660 ХҮРЭЭД ЯВЖ БАЙНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж